Шинэ блог нээхэд гарсан алдаа засагдлаа

2012-04-15, 03:42
Шинэ блог нээх үед 0 блог байна гэсэн алдаа гарч байсан нь засагдлаа.
Та бүхэн өөр ямар нэгэн алдаа байвал тухай бүрт нь энэ блогт сэтгэгдэл үлдээх буюу admin@blogmn.net хаягаар холбогдон засуулна уу.

Зарим гар утаснаас бичлэг оруулж болдог боллоо

2012-01-15, 07:18
Android, iPhone зэрэг зарим гар утаснаас бичлэг оруулж болдоггүй байсныг өөрчилж оруулах боломжтой болголоо. Цаашдаа гар утасны хувилбарыг хийх болно оо. баярлах

Та таалагдсан нийтлэлдээ санал өгч байна уу

2011-03-13, 11:53
Блогийн нийтлэлүүдийн доор санал өгөгч жижиг эрхий хуруу гозойлгосон дүрс нэмэгдсэн байгаа.

(99)

Түүгээр санал олон өгсөн бичлэгүүд нүүр хуудсанд хамгийн түрүүнд гардаг болгож өөрчлөгдлөө. Шинээр нэмэгдсэн бүх бичлэгүүдийг харах бол Шинэ гэсэн цонх руу орж уншаарай. Тэгээд таалагдсан бичлэгтээ санал өгвөл 3-аас дээш саналтай бичлэгүүд Шүүгдсэн шинэ цонхонд харагдах болно.

Саналаа ирүүлээрэй.

...

Хувийн танилцуулгын нууцлалын тохиргоо өөрчлөгдлөө

2011-02-19, 01:05
Энгийн хэрэглэгчдийн хувьд танилцуулгын нууцлалын тохиргоог өөрчлөн тохируулах боломжгүй боллоо. Зэрэг ахисан хэрэглэгчид тохируулж болно.
  • Зөвхөн найзуудад харуулах
  • Нэвтэрсэн хэрэглэгчдэд харуулах
  • Хэнд ч харуулахгүй
зэргээр өөрийн танилцуулгыг нууцлах боломжтой байсныг энгийн хэрэглэгчдийн хувьд боломжгүй болголоо. Үүнээс хойш таны танилцуулгыг бүх хүн унших боломжтой болсон.

Тиймээс хэрэв таны танилцуулганд бусдаас нуух шаардлагатай зүйлс байгаа бол яаралтай танилцуулгаа засаж өөрчилнө үү. Нэвтэрч ороод Хувийн тохиргоо хэсэгт өөрийн танилцуулгыг өөрчилдөг.


...

Гадаад блог холбох алдаа засагдав

2011-02-19, 12:44
БлогМН.нэт сайтад маань өөр блог дээрх блогоо холбон бусдад харуулах боломж нээлттэй байдаг билээ. Энд блог холбох хэсэгт маань алдаа гарсны улмаас шинээр блог холбож болохгүй байсан алдааг илрүүлж заслаа.

Та бүхэн ямар нэгэн алдаа олж харсан бол admin@blogmn.net хаягаар цахим шуудан илгээх буюу манай блогт сэтгэгдлээр мэдэгдэж байна уу.
...

Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт орлоо

2010-12-24, 11:55
Үйлчилгээний нөхцөлд зарим нэмэлт өөрчлөлтүүд орлоо.

Блогмн сайтын үүрэг хэсгээс.
4. Хэрэглэгчийн блогт өөрийн сайттай холбоогүй баннер болон бүх төрлийн мэдээлэл, сурталчилгааг зөвшөөрөлгүй байрлуулахгүй байх.
гэсэн заалт болон мөн нийтлэхийг хориглох заалтуудаас бизнесийн чиглэлийн болон зарим блогуудыг хориглож байсан заалтууд хүчингүй боллоо. Гэхдээ спам болон хэт сурталчилгааны блогууд одоогоор хориотой заалтууд хэвээр үлдсэн байгаа.

Мөн төлбөр тооцоотой холбоотой хэсэг 5 дугаарт нэмэгдэж орсон.

Ингэснээр цаашид төлбөргүй хэрэглэж буй энгийн хэрэглэгчдийн блогууд дээр тус сайтын зүгээс зар сур...

Сэтгүүл дахь нэгэн нийтлэл

2010-08-12, 10:14
Уншихдаа баруун доод булангийн дэлгэц дүүргэх товчлуурыг дарж дэлгэцээ дүүргээд томруулдаг шилийг ашиглан томруулж байгаад уншаарай.

Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт орлоо

2010-01-29, 02:38
Жаахан хатуу боловч сүүлийн үед хууль зөрчсөн блог, бичлэг, гэмт үйлдлүүд гарах хандлага нэмэгдэж буйтай холбогдуулан дараах өөрчлөлтүүдийг үйлчилгээний нөхцөлдөө нэмэлтээр оруулж байна.
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, сэтгэгдлийг бидэнд илгээж болно. Мөн та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж ямар нэгэн хууль зөрчсөн болон манай үйлчилгээний нөхцлийг зөрчсөн блог, бичлэг илрүүлбэл admin@dusal.net хаягаар холбоос хаягийг явуулж бидэнд мэдэгдэж бидний ажилд тусалж байхыг хүсэж байна.

・ Өөрөө биш бол гадаад жүжигчин, Монгол хүн байсан ч өөр хэн нэгний дүрс бичлэг, хувийн мэдээлэл, фото зургий...

Засвар, нэмэлтүүд

2010-01-13, 01:19
Сүүлд хийгдсэн зүйлс:
  • Хүрэл, Мөнгөн, Алтан, Цагаан алтан гэсэн ангиллаар, заасан хэмжээгээр нэмэлт зай худалдан авах боломжтой болсон.
  • Өөрийн хүссэн www.taniiner.com г.м домэйн хаяг холбох боломжтой болсон.
  • Өөрийн бичлэгийг хүссэн хэсгээр тоймлох нь илүү амар болсон. Бичлэг оруулах цонхонд Монголын далбаа бүхий Монголоор бичих товчны хажууд нэгэн шинэ товч нэмэгдсэн. Та бичлэгээ таслахыг хүссэн хэсэгтээ тэр товчийг дарж таслагчийг оруулах боломжтой.
  • Самбар болон бусад дусал сайтын хэсгүүд рүү нэр нууц үгээрээ нэвтрэх боломжтой болсон. Цаашдаа эдгээрийг боловсронгуй болгон засахаар ажиллаж байна.
  • Бл...

Нэвтэрч орж чадахгүй байгаа хүмүүст

2009-12-08, 11:21
http://blogmn.blogmn.net/26533/ -д байгаа зааврын дагуу нууц үгээ сэргээж нэвтэрч орж чадахгүй байгаа хүмүүс admin@blogmn.net хаяг руу өөрийн блогмн сайтад бүртгэлтэй хаягнаасаа email бичиж шинэ нууц үг аваарай.

Мөн email хаяггүй бүртгүүлсэн, эсвэл буруу email хаяг бүртгүүлсэн юм уу бүртгүүлснээс хойш email хаяг нь хаагдаж солигдсон зэрэг бүртгүүлсэн email-аа ашиглах боломжгүй байгаа хүмүүс хуучин нууц үгээ мэдэх бол http://www.blogmn.net/restore_account.php талбарыг ашиглан зааврын дагуу код аваад бидэнд илгээж бүртгэлээ нээлгэж болно.
...