Засвар шинэчлэлт хийгдлээ

2019-02-23, 01:29
Нийтлэл оруулагч, Загвар солигч зэрэг зарим алдаатай байсан хэсгүүдийг шинэчилж засварлалаа.
Зураг амархан хуулж зохицуулдаг болсон байгаа.

Засвар шинэчлэлт хийгдлээ

2017-04-16, 12:12
Зарим хэрэглэгчид шинээр блог үүсгэх, нэвтэрч орж нийтлэл оруулахад асуудал үүсэж байсныг засаж шинэчлэлт хийлээ.

Одооноос үндсэн www.blogmn.net хаяг маань шифрлэж хамгаалагдсан холболттой буюу https://www.blogmn.net холболттой боллоо.
Сайтын бусад хэсэгт одоогоор үйлчлэхгүй тул нууц үг мэдээллийг бүрэн хамгаалж чадахгүй ч цөөнгүй асуудлыг шийдэж өгнө.
Мөн цаашид нэвтрэлт болон хамгаалалтыг илүү сайжруулж засах болно.

Хэрэв танд ямар нэгэн асуудал, алдаатай зүйл ажиглагдвал admin@blogmn.net хаягаар мэйл бичиж мэдэгдэх юмуу, доор сэтгэгдэл бичээрэй.

...

Серверийн үйлчилгээ хийгдлээ 2017.01.31

2017-01-31, 03:02
1485804119Блогмн.нэт серверийн хувилбар шинэчлэлт болон зарим дэд бүтцийн өөрчлөлт хийгдэж дууслаа.
Танд ямар нэгэн алдаа, асуудал тулгарвал admin@blogmn.net хаягаар мэйл бичнэ үү.

Мөн шинэчлэлттэй холбоотойгоор манай серверийн үндсэн IP хаяг өөрчлөгдөж 124.158.124.57 болсон тул домэйн холбож ашигладаг хүмүүс A record ашиглан холбосон тохиолдолд ажиллахгүй болсон тул шинэ IP хаягаар сольж тохируулна уу.

Шинээр хийхээр төлөвлөж буй хөгжүүлэлт:
  • Сайтын үндсэн хэсгийн бүх хэмжээний дэлгэцэнд тохирсон загвар, шинэчлэлт
  • Шинэ загварууд нэмж хуучин загваруудыг хасах, блогуудыг бүх хэмжээний дэлгэцэнд тохирч харуула...

Насанд хүрэгчдэд зориулсан агуулга оруулах боломжтой боллоо

2015-07-15, 10:12
adultcontentsТус сайтын үйлчилгээний нөхцлөөр зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан агуулга нийтлэхийг бүрэн хориглодог байсныг өөрчлөн оруулах боломжтой боллоо.

Энэ төрлийн нийтлэл оруулахдаа Нийтлэл тус бүрд Нарийн тохиргоо хэсэгт Зөвхөн насанд хүрэгчдэд тохиргоог тохируулах ба хэрэв Блог бүхэлдээ зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан агуулгатай бол блогийн Ерөнхий тохиргоо хэсэгт Зөвхөн насанд хүрэгчдэд тохиргоог 18+ гэж тохируулж өгөх хэрэгтэй.

Мөн үйлчилгээний нөхцлийн дагуу насанд хүрэгчдэд зориулсан блогт нийтлэл оруулахдаа Блогмн сайтын үндсэн нүүр хуудсанд харуулах тохиргоотой оруулахыг хориглоно....

Ангиллын зай нэмэгдлээ

2013-06-23, 04:15
Зай дүүрээд зураг, файл хуулж оруулах боломжгүй байгаа бол та доорх байдлаар төлбөр төлөн ангиллаа сольж зураг, файл оруулах боломжтой. Мөн өнөөдрөөс манай файл хуулах зай нэмэгдлээ.

...
Энгийн
50МБ (хуучин: 10МБ байсан) хүртэл файл хуулах зай, 5 хүртэл блог нээх эрх, 50 хүртэл захиа хадгалах боломж.
Үнэ: төлбөргүй.
Сайтын зүгээс энгийн хэрэглэгчдийн блог дээр зар сурталчилгаа байрлуулах боломжтой.

Зарим хэрэглэгчдэд гарч байгаа асуудлын талаар

2012-10-18, 12:46
AiaxBB интернет провайдер сервер дээрээ түр хадгалдаг cache гээд юм ашигладаг болсноос болоод тэр газраас интернет авдаг хүмүүсийн хувьд blogmn.net сайт дээр алдаа гарч байна гэсэн мэдээлэл нэлээн хэд ирлээ. Интернетээ солих юм уу эсвэл хүсэлтээ интернет авдаг газар руугаа өгөх хэрэгтэй...
Бас манай зүгээс зарим зүйлд засвар хийхээр ажиллаж байна...
...

Захиалгаар загвар хөрвүүлнэ

2012-10-06, 12:15
Blogmn.net дээрх загварууд таалагдахгүй байгаа бол төлбөртэйгөөр өөр загвар захиалгаар хийлгэн ашиглан. Жишээ нь: www.mzfashion.com шиг манай санд байхгүй өөрийн загвараа хийлгүүлж, домэйн нэр холбуулан өөрийн сайт байдлаар ашиглаж болно.

Хугацаа: 1 сарын дотор. (Гэхдээ тухайн үеийн програмистуудын маань ажлын боломжоос шалтгаална)
Үнэ:
  • Блогмн.нэт дээр өөр хүмүүст дахин худалдахгүй зөвхөн танд зориулсан нэг загварыг '500'000-900'000 төгрөгөөр хөрвүүлж өгнө.
  • Дараа нь өөр хүмүүс мөн авч ашиглах боломжтой загвар хийлгэх 50'000 төгрөг
Үнийн хувьд ярьж тохиролцож болно. Таны хийлгэхийг хүссэн зүйлсээс х...

Та таалагдсан нийтлэлдээ санал өгч байна уу

2011-03-13, 11:53
Блогийн нийтлэлүүдийн доор санал өгөгч жижиг эрхий хуруу гозойлгосон дүрс нэмэгдсэн байгаа.

(99)

Түүгээр санал олон өгсөн бичлэгүүд нүүр хуудсанд хамгийн түрүүнд гардаг болгож өөрчлөгдлөө. Шинээр нэмэгдсэн бүх бичлэгүүдийг харах бол Шинэ гэсэн цонх руу орж уншаарай. Тэгээд таалагдсан бичлэгтээ санал өгвөл 3-аас дээш саналтай бичлэгүүд Шүүгдсэн шинэ цонхонд харагдах болно.

Саналаа ирүүлээрэй.

...

Хувийн танилцуулгын нууцлалын тохиргоо өөрчлөгдлөө

2011-02-19, 01:05
Энгийн хэрэглэгчдийн хувьд танилцуулгын нууцлалын тохиргоог өөрчлөн тохируулах боломжгүй боллоо. Зэрэг ахисан хэрэглэгчид тохируулж болно.
  • Зөвхөн найзуудад харуулах
  • Нэвтэрсэн хэрэглэгчдэд харуулах
  • Хэнд ч харуулахгүй
зэргээр өөрийн танилцуулгыг нууцлах боломжтой байсныг энгийн хэрэглэгчдийн хувьд боломжгүй болголоо. Үүнээс хойш таны танилцуулгыг бүх хүн унших боломжтой болсон.

Тиймээс хэрэв таны танилцуулганд бусдаас нуух шаардлагатай зүйлс байгаа бол яаралтай танилцуулгаа засаж өөрчилнө үү. Нэвтэрч ороод Хувийн тохиргоо хэсэгт өөрийн танилцуулгыг өөрчилдөг.


...

Гадаад блог холбох алдаа засагдав

2011-02-19, 12:44
БлогМН.нэт сайтад маань өөр блог дээрх блогоо холбон бусдад харуулах боломж нээлттэй байдаг билээ. Энд блог холбох хэсэгт маань алдаа гарсны улмаас шинээр блог холбож болохгүй байсан алдааг илрүүлж заслаа.

Та бүхэн ямар нэгэн алдаа олж харсан бол admin@blogmn.net хаягаар цахим шуудан илгээх буюу манай блогт сэтгэгдлээр мэдэгдэж байна уу.
...
idiomatic-dormant
idiomatic-dormant