Бидний тухай

2009-06-26,03:19
BlogMN.Net сайт нь үнэ төлбөргүй блогийн үйлчилгээ үзүүлэгч сайт юм.
Уг сайт 2006 оны 1-р сарын 6-нд анх нээгдсэн. Анхны бүрэн Монгол хэл дээрх блог түгээгч сайт болов уу.

Нээлттэй, чөлөөт мэдээллийн хэрэгсэл нь ардчилал, эрх чөлөөт байдлын тулгуур багануудын нэг тул жирийн иргэн хүнд ч үнэ төлбөргүй мэдээллийн хэрэгсэлтэй болох боломжийг нээж өгөх, цензургүй бодит мэдээллийн хэрэгсэлтэй болох, мөн мэдлэг мэдээллээ солилцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр бий болгохоор зориглон dusal.net веб сайтын зүгээс blog.dusal.net нэртэйгээр энэхүү сайтаа анх нээж, хөгжүүлж эхэлсэн билээ.
Одоо ч бид энэхүү зорилго зарчмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах, Монгол улсын болоод олон улсын хууль дүрмийн дагуу, ёс суртахууны хэм хэмжээг баримтлан сайтаа эрхлэн явуулахыг, агуулга, оруулж буй мэдээллүүдэд тодорхой хэмжээнд хяналт тавихыг хичээдэг. "Цензургүй" гэдэг үгийг хууль зөрчинө гэсэн үг гэж бид боддоггүй. Тиймээс бид энэ талаар үйлчилгээний нөхцөл тохиролцоо хийдэг ба, үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Магадгүй зарим цөөн тохиолдолд Монгол улсад ашигтай гэж үзвэл бид үйлчилгээний нөхцөл зөрчсөн блогуудыг хориглохгүй үргэлжлүүлэн хөтлүүлэх, зарим блогийг тухайн үед нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулан хориглох боломжтой. Гэсэн ч бусад олон Монгол болоод гадаад сайтууд байдаг тул манайх дээр байрлах боломжгүй блогоо ч өөр сайт руу нүүлгэж зөөх боломжуудыг ч бид олгодог.

Уг сайтыг анх сайн дураараа нэгдсэн оюутан залуус үүсгэсэн ба энэхүү сайт нь өөрөө бизнесийн зорилготой бус, ямар нэгэн ашиг олдоггүй тул зарим нэгэн гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл ажиллаж ирлээ.

Манай сайт нь улс төр, шашины болоод өөр ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хамаардаггүй бөгөөд аль болох иймэрхүү хамаарлаас хол байх үүднээс сервер болоод эдийн засгийн хувьд бусдаас дэмжлэг авалгүй одоог хүртэл бидний өөрсдийн дотоод боломждоо тулгуурлан ажиллаж ирсэн тул санхүүгийн болоод, техникийн тал дээр зарим нэг асуудалтай тулгарч байсан, одоо ч зарим нэгэн асуудалтай байдаг. Гэхдээ бид бууж өгөхгүй бүх чадах чинээгээрээ хичээн ажиллах болно.

Сайт маань нээгдсэнээс хойш блог бичдэг залуус хоорондоо танилцан нүүр нүүрээ хараагүй ч хоорондоо интернетээр холбогдон "Амьдрах хүслэн", "Монгол хүүхэд" зэрэг сайн дурын хөдөлгөөн, санаачилгуудыг өрнүүлэн хүмүүст тусалж, хоорондоо найзлан холбогдож сайн сайхан зүйл хийж байгаад сайтын удирдагч админы зүгээс маш их баяртай байдаг.

Бидний талаар илүү ихийг мэдэх, асууж  лавлах зүйл танд байгаа бол манай мэйл хаяг, блогийн маань сэтгэгдлийн талбар таны өмнө үргэлж нээлттэй байх болно.
Мөн та техникийн боломжийн хувьд эрх чөлөөтэй, олон боломжийг агуулсан, чөлөөтэй, боломжийн тохилог манай сайт дээр блогоо нээн хөтлөхийг бид урьж байна.

BlogMN сайт нь PHP+MySQL+AJAX зэрэг орчин үеийн технологи ашиглан вебийн хөгжүүлэлтээ явуулдаг.


Та бидний ажлыг дэмжин санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсвэл, манай сайтын үйлчилгээг сайжруулж илүү найдвартай сайн үйлчилгээ авахыг хүсвэл доорх дансанд хандив хийж болно:

Төгрөгийн данс:
Банк: Хаан Банк (Khan Bank)
Дансны дугаар: 5003413464
Хүлээн авагч: Даваадорж

Долларын данс:
Банк: Голомж Банк (Golomt Bank)
Дансны дугаар: 4207333035915659
Хүлээн авагч: Даваадорж

Эсвэл олон улсын төлбөрийн картаар Alertpay төлбөрийн системийг ашиглан хандив өгч болно:

Биднийг дэмжих




Дүн: $


бичлэгийн төрөл: Мэдээлэл | (15) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 7164 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
admin@blogmn.net хаягаар бичээрэй.
Алмас хэзээ бичсэн: 01:51, 2016-08-18 | Холбоос | |
UTASAA OGOOCH ADMINAA YM ASUUH GESIIN
Зочин хэзээ бичсэн: 12:24, 2016-08-18 | Холбоос | |
@Baagiijak
Нийтлэл оруулах цонхыг хэлээд байгаа юм уу? Ямар товч дээр дарж HTML оруулж байгаа вэ?
Алмас хэзээ бичсэн: 09:42, 2012-10-28 | Холбоос | |
Ugui ee nzaa html code nemeh dotor gadegts yumu java script hiiheer duureed tal ni dooshoo alga bolchood bna iniig asuuj bna yahuu oilgoj bnuu
эргэлзэх
Baagiijak хэзээ бичсэн: 11:55, 2012-10-13 | Холбоос | |
Html code дүүрэх хязгаарлалт гэж байхгүй... яг юуг хэлж байгааг сайн ойлгохгүй байна. Зураг болон файл хуулж оруулахыг хэлж байгаа бол төлбөр төлөөд зайгаа нэмүүлэх боломжтой.
Алмас хэзээ бичсэн: 02:52, 2012-10-07 | Холбоос | |
Almas andaa html hiideg hesgiinhee bagtaamjaa ihsegmeer bna code hiiheer duureed bolohgui bna tuslaach hariu
Baagiijak хэзээ бичсэн: 01:45, 2012-10-07 | Холбоос | |
Бүх хэрэглэгчдээс татвар авна гэж бол байхгүй л дээ. Харин дэмжихийг хүсвэл өөрийн хэрэглээний зайг нэмэгдүүлж ангиллаа ахиулж түүнийхээ төлбөрийг төлж байхад л болно.
Алмас хэзээ бичсэн: 01:42, 2012-10-06 | Холбоос | |
sainuu tatvar huraaval handah humuus bagasana gedgiig heleh heregtei gej bodloo tatvar huraaval busad unegui blog tugeegch saituudruu humuus ordog bolno gesen ug shu de Almasaa sain tungaagaarai баяртай байна баяртай байна
Baagiijak хэзээ бичсэн: 07:27, 2012-10-03 | Холбоос | |
sainuu tatvar huraaval handah humuus bagasana gedgiig heleh heregtei gej bodloo tatvar huraaval busad unegui blog tugeegch saituudruu humuus ordog bolno gesen ug shu de Almasaa sain tungaagaarai баяртай байна
baagiijak (зочин) хэзээ бичсэн: 07:27, 2012-10-03 | Холбоос | |
odriin mend баярлах баярлах баярлах баярлах баярлах
btsetseg хэзээ бичсэн: 01:00, 2011-03-15 | Холбоос | |
hi ma blogiinhoon snu sar shinedee shn shineltsgegerei ярзайтал инээх
begimi хэзээ бичсэн: 08:56, 2011-02-02 | Холбоос | |
Чамаас бол дандаа л авдаг шүү дээ тэврэлт
Алмас хэзээ бичсэн: 02:58, 2010-12-04 | Холбоос | |
хандив авна гэжүүдэ? арай ч дээ

Алмастаа бол дандаа талархаастай ирмэх
хундага хэзээ бичсэн: 01:49, 2010-12-04 | Холбоос | |
Уг нь ярьж л байсын. Сар сардаа тогтсон хураамж төлдөг болчуул нтр гээл...
Angaahai хэзээ бичсэн: 04:52, 2010-12-03 | Холбоос | |
bi ene bichlegiig anh udaa unshlaa. tegeed suuliin ued bodood baisan asuultiihaa hariultiig olloo.
yuv geheer manai blogmn.net site ashgiin bus gesen manai admin end zardag tsag hugatsaagaa yagaad unelehgui bnaa ochuuhen ch bolov nemer bolhiimsan. bi bol maazrahaas, hudal unen yum bodohoos tsaash heterdgui hvn l dee. teheer...
geel bodoj baisan. handiviin dans baidiim bn. ug n tasraltgui blog bichdeg hvmvvs sar bsr ch yumuu neg tiim tasraltgui handivtai baival zugeer l yum.
Зэрэглээ хэзээ бичсэн: 04:45, 2010-12-03 | Холбоос | |
idiomatic-dormant
idiomatic-dormant