Хувийн танилцуулгын нууцлалын тохиргоо өөрчлөгдлөө

2011-02-19, 13:05
Энгийн хэрэглэгчдийн хувьд танилцуулгын нууцлалын тохиргоог өөрчлөн тохируулах боломжгүй боллоо. Зэрэг ахисан хэрэглэгчид тохируулж болно.
  • Зөвхөн найзуудад харуулах
  • Нэвтэрсэн хэрэглэгчдэд харуулах
  • Хэнд ч харуулахгүй
зэргээр өөрийн танилцуулгыг нууцлах боломжтой байсныг энгийн хэрэглэгчдийн хувьд боломжгүй болголоо. Үүнээс хойш таны танилцуулгыг бүх хүн унших боломжтой болсон.

Тиймээс хэрэв таны танилцуулганд бусдаас нуух шаардлагатай зүйлс байгаа бол яаралтай танилцуулгаа засаж өөрчилнө үү. Нэвтэрч ороод Хувийн тохиргоо хэсэгт өөрийн танилцуулгыг өөрчилдөг.


...

Гадаад блог холбох алдаа засагдав

2011-02-19, 12:44
БлогМН.нэт сайтад маань өөр блог дээрх блогоо холбон бусдад харуулах боломж нээлттэй байдаг билээ. Энд блог холбох хэсэгт маань алдаа гарсны улмаас шинээр блог холбож болохгүй байсан алдааг илрүүлж заслаа.

Та бүхэн ямар нэгэн алдаа олж харсан бол admin@blogmn.net хаягаар цахим шуудан илгээх буюу манай блогт сэтгэгдлээр мэдэгдэж байна уу.
...

Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт орлоо

2010-12-24, 23:55
Үйлчилгээний нөхцөлд зарим нэмэлт өөрчлөлтүүд орлоо.

Блогмн сайтын үүрэг хэсгээс.
4. Хэрэглэгчийн блогт өөрийн сайттай холбоогүй баннер болон бүх төрлийн мэдээлэл, сурталчилгааг зөвшөөрөлгүй байрлуулахгүй байх.
гэсэн заалт болон мөн нийтлэхийг хориглох заалтуудаас бизнесийн чиглэлийн болон зарим блогуудыг хориглож байсан заалтууд хүчингүй боллоо. Гэхдээ спам болон хэт сурталчилгааны блогууд одоогоор хориотой заалтууд хэвээр үлдсэн байгаа.

Мөн төлбөр тооцоотой холбоотой хэсэг 5 дугаарт нэмэгдэж орсон.

Ингэснээр цаашид төлбөргүй хэрэглэж буй энгийн хэрэглэгчдийн блогууд дээр тус сайтын зүгээс зар сур...

Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт орлоо

2010-01-29, 02:38
Жаахан хатуу боловч сүүлийн үед хууль зөрчсөн блог, бичлэг, гэмт үйлдлүүд гарах хандлага нэмэгдэж буйтай холбогдуулан дараах өөрчлөлтүүдийг үйлчилгээний нөхцөлдөө нэмэлтээр оруулж байна.
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, сэтгэгдлийг бидэнд илгээж болно. Мөн та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж ямар нэгэн хууль зөрчсөн болон манай үйлчилгээний нөхцлийг зөрчсөн блог, бичлэг илрүүлбэл admin@dusal.net хаягаар холбоос хаягийг явуулж бидэнд мэдэгдэж бидний ажилд тусалж байхыг хүсэж байна.

・ Өөрөө биш бол гадаад жүжигчин, Монгол хүн байсан ч өөр хэн нэгний дүрс бичлэг, хувийн мэдээлэл, фото зургий...

Засвар, нэмэлтүүд

2010-01-13, 13:19
Сүүлд хийгдсэн зүйлс:
  • Хүрэл, Мөнгөн, Алтан, Цагаан алтан гэсэн ангиллаар, заасан хэмжээгээр нэмэлт зай худалдан авах боломжтой болсон.
  • Өөрийн хүссэн www.taniiner.com г.м домэйн хаяг холбох боломжтой болсон.
  • Өөрийн бичлэгийг хүссэн хэсгээр тоймлох нь илүү амар болсон. Бичлэг оруулах цонхонд Монголын далбаа бүхий Монголоор бичих товчны хажууд нэгэн шинэ товч нэмэгдсэн. Та бичлэгээ таслахыг хүссэн хэсэгтээ тэр товчийг дарж таслагчийг оруулах боломжтой.
  • Самбар болон бусад дусал сайтын хэсгүүд рүү нэр нууц үгээрээ нэвтрэх боломжтой болсон. Цаашдаа эдгээрийг боловсронгуй болгон засахаар ажиллаж байна.
  • Бл...

Бидний тухай

2009-06-26, 02:19
BlogMN.Net сайт нь үнэ төлбөргүй блогийн үйлчилгээ үзүүлэгч сайт юм.
Уг сайт 2006 оны 1-р сарын 6-нд анх нээгдсэн. Анхны бүрэн Монгол хэл дээрх блог түгээгч сайт болов уу.

Нээлттэй, чөлөөт мэдээллийн хэрэгсэл нь ардчилал, эрх чөлөөт байдлын тулгуур багануудын нэг тул жирийн иргэн хүнд ч үнэ төлбөргүй мэдээллийн хэрэгсэлтэй болох боломжийг нээж өгөх, цензургүй бодит мэдээллийн хэрэгсэлтэй болох, мөн мэдлэг мэдээллээ солилцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр бий болгохоор зориглон dusal.net веб сайтын зүгээс blog.dusal.net нэртэйгээр энэхүү сайтаа анх нээж, хөгжүүлж эхэлсэн билээ.
Од...

Хамтран ажиллах болон дэмжлэг хүсэх

2009-01-10, 14:50
blogmn.net саит маань хэдхэн тооны хувь хүмүүсийн Монголдоо веб 2.0 буюу интернетийн хөгжилд хувьд нэмэр оруулах, цаашлаад улс орныхөө хөгжилд дусал ч болтугай хувь нэмрээ оруулах гэсэн хүсэл эрмэлзлэл дээр тулгуурлан ажиллаад 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай саит Монголдоо анхдагч бөгөөд хамгийн Монголжуу блог түгээгч веб саит гэж бид үздэг. Манай үндсэн саит болох dusal.net веб саит маань 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай. Цаашид онлаин бизнесийн чиглэлээр хөгжүүлэлт хийн ажиллахаар төлөвлөж байгаа.

blogmn.net саитын хувьд 2006 оны 2 сараас эхлэн ажиллаж э...

Блогийн тоолуур

2008-12-29, 03:32
Блогийн тоолуурыг илүү үнэмшилтэй болгож заслаа. Хуучин бичлэг нээх бүрт үндсэн тоолуур нэмэгддэг байсан бол энэ удаад яг блогт хандаж буй хандалтыг тоолдог боллоо.

  • Бичлэгүүдийн нээгдэлтийн тоо нь тус бүрд нь тоологддог хэвээрээ бөгөөд энд мөн бага зэргийн засвар оруулснаар нэг хүний уншилтыг давхар тоолдоггүй болсон нь харьцангуй үнэмшилтэй боллоо.
  • Блогийн тоолуур харагддаггүй загварууд дээр хэрхэн харуулах талаар энд дарж уншаарай.
Мөн та блогийнхоо хандалтын мэдээллийг авч байхыг хүсвэл энд дарж мэдээлэл авна уу.
Хэрэв ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй бол, засаж залруулах зүйл байгаа ...

Үнэлгээ

2008-12-25, 03:30
Бичлэг үнэлдэг системтэй боллоо. Одоогоор бүх бичлэгт харагдахаар тохируулсан байгаа бөгөөд үүнийг ямар нэгэн байдлаар бичлэгтээ оруулахыг хүсэхгүй хүн байвал бидэнд мэдэгдэнэ үү. Арилгаж болдог нэмэлт тохиргоо хийж болох юм.

Цаашдаа нүүр хуудсандаа нэмэлт өөрчлөх хийхдээ үнэлгээгээр нь жагсаасан жагсаалт нэмэлтээр оруулахаар төлөвлөж байна.

Шинэ оны өмнө ямар ч байсан цөөнгүй нэмэлтүүдээр та бүхэндээ бэлэг барьж байгаадаа баяртай байна. Цаашдаа ч хөгжүүлэх болно.

Ирж буй шинэ ондоо эрдэм мэдлэг, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье!



...

Үйлчилгээний нөхцөл шинэчлэгдлээ

2008-12-13, 17:21
Үйлчилгээний нөхцөл шинэчлэгдэн зарим нэмэлт орлоо.

Шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлтэй доорх хаягаар танилцана уу:

https://www.blogmn.net/terms