Цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйлс:

2008-01-19, 06:28

1. Youtube.com -оос видео амархан оруулдаг болгох. (Одоогоор зүгээр видео оруулах товчин дээр дараад шууд хаяг оруулах хэсэгт оруулж болж байгаа ч энэ нь ойлгомжгүй, болон бусад соорс код оруулдаг сайтуудыг танихгүй тул үүнийг хийх.)

2. Блог зөөх болон блогоо компьютертаа хуулж авах боломж нэмэх.

3. Блогийн загварыг засах, вижет болон бусад нэмэлтүүдийг амархан оруулах боломж дутмаг байгааг өөрчлөх.

4. Бичлэгт санал өгөх функц нэмэх.

5. tanii_ner@blogmn.net мэйл хаяг өгдөг үнэгүй мэйл үйлчилгээг нэвтрүүлэх.

6. Бичлэг оруулж байх үед автомаар хадгалагч хийх.

Энэ тал дээр ямархуу байдлаар...

Талархал

2007-12-26, 02:10

www.monstudnet.mn вебсайтыг мэдэхгүй хүн бараг байхгүй байхаа. Миний хувьд анх 1998 оноос эхлэн чатладаг байлаа. Ер нь дэлхийн өнцөг булангуудаас олон ч Монгол залуус энэ сайтаар холбогдож, тодорхой хэмжээнд хөгжиж боловсорсон болов уу. Ингээд энэ сайтын 10 жилийн ойд уригдаж оролцсондоо маш их баярлаад биднийг урьж бас үнэхээр их урам хайрласан Монс-ын Орбинзоондоо болон бусад хүмүүст талархал илэрхийлье. Бас тэр өдөр олон сайхан найзтай, танилтай болсон. Нэг үдшийг рок хөгжмийн аянд найган, ганхан, савлан, цовхчин сайхан өнгөрөөсөн :) Энэ зурган дээр бэлгэнд авсан подволкны маань зураг, дэ...