Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, засвар өөрчлөлт оруулах нь
Үйлчилгээний нөхцөлдөө зарим нэгэн нэмэлт, засвар өөрчлөлт оруулж байна. Та уншиж танилцаад санал зөвлөгөө өгнө үү!
Үйлчилгээний нөхцөл
1. Нийтлэг үндэслэл
Хэрэглэгчид нь BlogMN сайтыг ашиглахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүднээс бий болгосон энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус сайтыг ашиглаж буй гэж үзнэ.
2. Хориотой зүйлс
Maнай сайт хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай үйлчилгээ хүргэхийн тулд хэрэглэгчдийн зүгээс дараах үйлдлүүдийг хориглоно:
・ Серверт хүндрэл учруулах, ажиллуулахад саад болох үйлдэл, бусад хэрэглэгчдийн холбогдох боломжид саад хийсэн үйлдэл.
・ Сайтад холбогдсон бусад хэрэглэгчид, мэдээллийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа, нууцлал, хамгаалалт зэрэгт нөлөөлж болохуйц буюу нөлөөлсөн үйл ажиллагаа хийх, нууц үг хулгайлах, ашиглах.
Дараах агуулга бүхий мэдээллийг бичих, зурвасаар илгээхийг хориглоно:
・ Садар самууныг сурталчилсан элдэв бичлэг, зураг, дүрс, видео
・ Садар самууныг сурталчилсан, насанд хүрэгчдэд зориулсан болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн сайт, блогийн холбоос болон сурталчилгаа, холбогдох мэдээлэл
・ Амиа хорлох, өөрийгөө болон бусдыг тамлах талаар сурталчилах, заах сургах, уриалах
・ Мансууруулах бодис хэрэглэхийг сурталчлах, уриалах
・ Бизнесийн зорилготой бүх төрлийн сурталчилгаа хийх
・ Худал хуурмаг мэдээллүүд
・ Улс төрийн зорилготой болон бусад зорилготой гүтгэлэг, бусдын эрхэнд халдсан материал
・ Бүх төрлийн шашины сурталчилгаа
・ Өөрийн болон бусдын хувийн мэдээлэл, хувийн нууцыг дэлгэх
・ Танихгүй хэрэглэгчдэд хэт олон тоогоор зурвас илгээх, найз болох хүсэлт гаргах
・ Спам бичлэг, зурвас үйлдэх (бичлэг үйлдэж болох газруудад нэгэн ижил буюу төстэй утгатай бичлэг, веб сайтын холбоосыг олон дахин бичих, зурвасаар илгээх)
・ Вирус, ворм тараах болон хорлон сүйтгэх зорилготой бусад үйлдлүүд
・ Өөрөөсөө бусад хүний нэрийг барих, төлөөлөх эрхгүй компани, байгууллагатай хамааралтай болгож зарлах
・ Нэг хүн хэд хэдэн нэрээр бүртгүүлэх
・ Ёс суртахуунтай холбоотой бусад үйлдлүүд
Авах арга хэмжээ
Дээр дурьдсан үйлдлүүдийн аль нэгийг үйлдсэн болох нь батлагдсан этгээдийг нөхцөл байдлаас шалтгаалж, үйлдсэн бичлэгийг нь устгах, өөрчлөх, хэрэглэгчийн эрх болон блогийг нь ямар нэг сануулгагүйгээр устгах цуцлах зэрэг арга хэмжээ авна.
3. Хэрэглэгчийн зүгээс хүлээх үүрэг
1. Хэрэглэгчид нь нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ, Зохиогчийн эрхийн болон бусад Монгол улсын болоод олон улсын хууль дүрэм, журмуудыг сахин биелүүлэх үүрэгтэй.
2. Хэрэглэгчид нь тус сайтын үйлчилгээний нөхцлийг дагаж мөрдөх үүрэгтэй.
3. Ёс суртахууны хэм хэмжээг баримтлаж, бичлэг, сэтгэгдлүүдийг олон олон хүн унших тул бусдыгаа хүндэлж соёлтой харилцаж байх.
4. Хувийн нууц мэдээлэлээ сайтад ил цацахгүй байх, алдахгүй байх. (Хувийн нууц мэдээлэл гэдэгт хаяг, утасны дугаар, гэр бүлийн байдал, ажил сургууль, кредит картны дугаар, банкин дахь дансны дугаар гэх мэт тухайн хүнийг хэн болохыг тодорхойлж мэдэх боломж бүхий, гэмт үйлдэлд ашиглагдаж болохуйц мэдээллийг ойлгоно.)
5. Тус сайтад бүртгүүлэхдээ үнэн зөв имэйл хаяг бүртгүүлэх, сайтаас илгээсэн мэдээлэл бүхий мэйлийг хүлээж авах, спам болгож сонгохгүй байх үүрэгтэй.
6. БлогМН сайтын үйлчилгээний нөхцлийг зөрчсөн бичлэг болон блог, сэтгэгдэл, зурвас олж уншвал админд мэдэгдэх үүрэгтэй.
4. BlogMN сайтын зүгээс хүлээх үүрэг
1. Сайтын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх талаар бүх бололцоогоо дайчлан ажиллах.
2. Хэрэглэгчдийн хувийн нууцыг (Мэйл хаяг, Хувийн бичлэгүүд, бусдад харуулахгүйгээр тохируулсан бусад мэдээлэл) хадгалах, алдахгүй байх талаар анхаарч ажиллах, тараахгүй байх.
3. Хэрэглэгчийн бичлэг, бусад мэдээллийг устаж алга болохоос сэргийлж хуулбарлан хадгалаж байх.
4. Сайтын үйлчилгээг цуцлахгүй цаашид удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулах талаар бүх бололцоог дайчлан ажиллах.
5. Хэрэглэгчийн блогт өөрийн сайттай холбоогүй баннер болон бүх төрлийн мэдээлэл, сурталчилгааг байрлуулахгүй байх.
6. Хэрэглэгчийн мэйл болон бусад хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, бизнесийн болон бусад зорилгоор ашиглахгүй, спам сурталчилгаа тараахгүй байх.
5. Бусад
1. Ямар нэгэн шалтгаанаар үйлчилгээгээ түр зогсоох тохиолдолд тус сайтыг ашиглах боломжгүйгээс үүдсэн хохирлыг тус сайт хариуцахгүй болно.
2. Энэхүү үйлчилгээний нөхцлийг тус сайтаас өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөгдөх тухай хэрэглэгчдэд бүртгүүлсэн мэйл хаягаар болон албан ёсны блогоор мэдэгдэх бөгөөд тухайн үеийн нөхцлийг дагаж мөрдөнө.
3. Тус сайт нь SSL буюу нууц үгийг кодлож илгээх системийг ойрын хугацаанд ашиглах төлөвлөгөө байхгүй бөгөөд хэрэглэгчид нууц үг алдагдах аюултай гэвэл ойр ойрхон хугацаанд нууц үгээ өөрчилж байна уу.
4. Хувийн мэдээллийг засварлах, устгах: Тус сайт нь хэрэглэгчийн өөрийн нь хүсэлтээр хувийн мэдээллийг өөрчлөх, нэмэх, устгах арга хэмжээ авах тохиолдолд тухайн хэрэглэгч өөрөө мөн гэдгийг магадласны дараа аль болох түргэн шийднэ.
5. Сайттай холбоотой чухал мэдээ, мэдээллийг аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдэд удирдлагын самбар болон мэйл хаягаар илгээж мэдэгдэж байх болно.
6. Бид аль болох блогуудын агуулгад хяналт тавьж хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хичээж хяналт тавин ажиллах боловч минут тутамд шинэчлэгдэн нэмэгдэж буй бичлэг холбоос, тавигдаж буй файл бүрийг хянах боломжгүй учир бичлэгийн агуулга, хавсралт файл, холбоосуудаас үүдсэн аливаа асуудалд БлогМН сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
7. Тухайн хэрэглэгчийн блог дахь бичлэг, агуулга нь ямар нэгэн байдлаар БлогМН сайтын байр суурийг илэрхийлэхгүй бөгөөд тухайн хэрэглэгчийн хувийн үзэл санаа юм.
8. Tа манай сайт дээр эдгээр нөхцлийг зөрчсөн бичлэг болон блог олж уншвал бидэнд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.
Жич: Нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэмжүүр гэгдэх хэмжүүрийг сайтын админ эсвэл админууд эсвэл бусад хэрэглэгч, хэрэглэгчдийн шалгуураар тодорхойлно.
Жич: Хориглогдсон агуулга бүхий бичлэг оруулахдаа найзын хүрээнд болон нууц үгтэй хэлбэрээр бичихэд сайтын зүгээс тэдгээр бичлэгүүдэд хяналт тавих боломжгүй боловч ийм төрлийн бичлэгээс хортой үр дагавар үүссэн болон үүсэхээр завдсан тохиолдол илэрвэл зохих арга хэмжээг авах болон цаашлаад хууль хяналтын байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээг авах болно.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол бүртгүүлэлгүйгээр, зочин хэлбэрээр сайтыг уншиж ашиглах боломжтой.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Цаашлаад нийгэмд хор хөнөөлтэй, эсвэл бусад ямар нэгэн аюултай нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тохиолдолд цагдаагийн байгууллага болоод бусад хуулийн байгууллагад л хандах байх даа.
Таньд засварлах болон бусад санал байна уу? Яаж сайжруулбал зүгээр бол?
1. Хэрэглэгчид нь нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ, Зохиогчийн эрхийн болон бусад Монгол улсын болоод олон улсын хууль дүрэм, журмуудыг сахин биелүүлэх үүрэгтэй.
gesen zuil chini ih l burheg bna. nuuts nertei noyontonuud Монгол улсын болоод олон улсын хууль дүрэм, журмуудыг zurchsen tohioldold yamar arga hemjee avahaa todruulahgui yu?
Энд заагдсан хэм хэмжээ нь хамгийн хязгаарын хэмжээнүүд байгаа л даа. Ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд ялгаж салгах зааг хэмжээ гэхүү дээ.
Худлаа мэдээллүүд цуглуулах зорилгоор энэ сайт хийгдээгүй болохоор хэдийгээр хэрэглэгчдэд чөлөөтэй бичих талбар олгож байгаа ч Монгол улсын хууль болон бусад ёс суртахууны хэмжээ, сөрөг үр дагавар гаргахааргүй хүрээнд хязгаарлалт хийх нь зүйн хэрэг байх.
Улс төрийн сурталчилгааны хувьд байж болох ч худлаа болон гүтгэлэгийн материалыг хориглох нь зүйтэй болов уу, хэдийгээр бид тухайн эздийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гээд орхиж болох ч "хогийн сав" болохгүйн тулд ямар нэгэн хэмжээгээр хязгаарлалт байх нь зүйн хэрэг байх.
Шашины сурталчилгааны хувьд тодорхой хэмжээнд хүртэл байж болох ч түүнээс давсан тохиолдолд энд тохиролцсоны дагуу арга хэмжээ авахад асуудал үүсгэхгүй байх талаас нь бодолцож энэ заалтыг ерөнхий утгаар оруулсан байгаа. Шашины маш олон янзын урсгалууд байдаг, мөн үүнээс үүдэн олон янзын гэмт хэргүүд, нийгэмд аюултай үйлдэлүүд ч хийгдэж байсан баримтууд байдаг болохоор энэ тал дээр бас хязгаарлалт байх хэрэгтэй гэж үзэж байна.
Өөрийн тань хэлснээр ямар нэгэн сөрөг үр дүн гарахаар түвшинд хүрээгүй тохиолдолд сайтын зүгээс арга хэмжээ авах эсэхээ тухайн нөхцөлд зохицуулан шийдэж байх юм.
Ямар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бишдээ, хувь хүний л блог юм чинь улс төрөө хийнүү, худлаа мэдээлэл өгнө үү, шашнаа сурталчилна уу, жаахан хатуухан үг ч хэлсэн яахавдээ. Нэг ёсондоо өөрийхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх талбар гэдэг утгаараа нийгэмд хор нөлөө учруулахгүй, тероризмд уриалан дуудахгүй, хар тамхины наймаа зохион байгуулахгүй, төрийн эргэлтэд турхирахгүй бичицгээж байвал бусад нь хамаагүйн бишүү.
Би эртээр нэг энэ маягийн жишээ бичиж байсан, арай хэтэрхий юмаа гэсэн утгаар бичсэн ухаантайм лдаа.
Тэр дор байгаагийн хувьд энэ нь хүмүүсийн хувийн нууц бичлэгүүдэд бид орж унших, хяналт тавих боломжгүй болохоор тиймэрхүү байдлаар бичигдэж буй блогуудаас болж ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд сайтын зүгээс арга хэмжээ авах болох тухай хэлсэн юм. ойлгомжгүй байгаа бол яаж засвал зүгээр бол?
Нэгэнт хувийн нууц тул сайтын зүгээс ч энэ тал дээр хяналт тавихгүй боловч бидний хийж байгаа зүйлээс болж ямар нэгэн муу үр дагавар гарахыг бид хүсэхгүй учир тийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд арга хэмжээ авах болно гэсэн утгаар.
Зассан: Atman хэзээ: 2008-01-20 03:39
Жич: Хориглогдсон агуулга бүхий бичлэг оруулахдаа найзын хүрээнд болон нууц үгтэй хэлбэрээр бичихэд сайтын зүгээс тэдгээр бичлэгүүдэд хяналт тавих боломжгүй боловч энэ асуудлаас хортой үр дагавар үүссэн болон үүсэхээр завдсан тохиолдол илэрвэл хууль хяналтын байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх болон зохих арга хэмжээг авна.