Шинэ мэдээ

2008-01-30,14:50

Бид төлөвлөж байсан зүйлсийнхээ эхнийх болох дурын дуу, видеог соорс код хэлбэрээр оруулах боломжоо нээснээр дуу, дүрс бичлэгүүдийг бүх боломжоор оруулах боломжтой боллоо.

Манай сайт Монголдоо анхны Блог үйлчилгээ үзүүлэгч сайт байсан бол энэ удаад бас анх удаагаа Дуу хоолойт блог (Voice Blog), Дүрст блог (Video blog) үйлчилгээг бүрэн хэмжээгээр нэвтрүүлж эхэлж байна. Хэрвээ танд блог бичих нь цаг авсан ядаргаатай ажил байсан бол одоо таньд дахин нэг сонголт байна. Та хоол хийнгээ, зурагт үзэнгээ, вебээр аялангаа блогоо өөрийн хоолойгоор бичээд бусдад сонсгох боломжтой боллоо. Дүрсээ ч мөн бичиж болох юм. Мөн та хувийн интернет радиотой болохыг хүсэж байсан бол энэ одоо маш амархан боллоо.

Зааварчилгаа: Та юуны өмнө микрофонтой байх хэрэгтэй. 

1. Эхлээд дуу хоолойгоо mp3 файл хэлбэрээр бичүүлэх хэрэгтэй. Энд дарж манай амархан дуу хоолой бичигч програмыг татаж авч хэрэглээрэй. Эсвэл таньд mp3-аар дуу хоолой бичдэг програм байгаа бол түүнийгээ ашиглаарай.

2. Сайтдаа нэвтрээд блог бичих цонхондоо ороод тайлбар бичих бол бичээд Дуу оруулах (ногоон ноттой) товчийг дарж дуугаа хуулж оруулахад л болно.

Бусад мэдээлэл: Мөн төлөвлөгөөн дэхь зүйлсээ хийж дууссаны дараагаар podcasting болон rss xml тоглуулах жагсаалтуудыг амархан хийх хэсгүүдийг нэмэх болно. Хэрвээ та өөрөө эдгээрийг бэлдэж чадах бол видео оруулах (цэнхэр тоглуулагч товч) хэсэгт шууд *.xml файл хэлбэрээр оруулж болох юм.

Энэ бүхний санааг өгч, манай ашиглаж буй медиа тоглуулагчийг олж өгсөн Санаадаа баярлалаа, Мөн энэ тоглуулагчийг бүтээгч, хөгжүүлэгчдэд нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. :)

Тухтай блогоо бичээрэй!

Соорс кодоор видео бичлэг оруулах заавар:

бичлэгийн төрөл: Мэдээлэл | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1698 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
shine
bi anh udagaa l yum bichij baina nadad ene sayt taalagdaj baina
uulee (зочин) хэзээ бичсэн: 18:45, 2008-02-24 | Холбоос | |
таларахлаа гэж
Orgii хэзээ бичсэн: 18:10, 2008-02-02 | Холбоос | |
Сэтгэгдэл
Энэ дээрх ногоон менюг бол:









Ийм байдлаар оруулна. Ногоон коднуудаар хаана оруулахаа баримжаалаарай. Загварын чинь кодон дунд ногоон коднуудтай адил коднууд байгаа. Ер нь бол цэнхэрийг ... -ын хооронд, борыг ...-ын хооронд оруулах юм.
Эсвэл:

http://dynamicdrive.com/dynamicindex1/index.html
Энд байгаа менюнүүдээс үзээд өөрөө дуртайгаа зааврынх нь дагуу хийгээд үзэхэд болох байх...

Зассан: xvv хэзээ: 2008-02-01 06:27
xvv хэзээ бичсэн: 20:24, 2008-02-01 | Холбоос | |
Админд
би өөрөө оролдож байгаад нэг хэсэгийг нь дээрээ хөндлөнгөөр оруулчихлаа их бүдүүлэг болсон байгаа үүнийг боловсронгуй болгох тал дээр зөвлөгөө өгөөч гуйя

Зассан: Orgii хэзээ: 2008-02-01 03:51
Orgii хэзээ бичсэн: 17:50, 2008-02-01 | Холбоос | |
энэ дээд талаас дагаж ирээд байгаа цэсийг яаж оруулах вэ.
хажууд талд байгаа юм маань хэтэрхий ихдээд байгаа тул заримыг дээд талд нь оруулмаар байна хариу
Orgii хэзээ бичсэн: 14:48, 2008-01-31 | Холбоос | |

Асуулт: Их аяархан бичигдээд байна яах вэ?


Хариулт: Control Panel -> Sounds, Speech, and Audio Devices -> Sound and Audio Devices -> Volume хэсэгт Device volume хэсэг дэх Advanced товчийг дарна. Оptions цэснээс -> Properties нээгээд Recording -ийн урд талыг сонгоно. Show the following volume controls: хэсэгт Microphone -ы урд талыг чагтлаад OK товчийг дарна. Нээгдсэн цонхонд Microphone гэдгийн доод талд Select гэдгийг чагтлаад тохиргоогоор дууг нэмнэ.


Жич: огт бичигдэхгvй байвал бас өөр оролтоос дууг бичиж байж болох тул дээрх аргаар Микрофоны оролтыг сонгох хэрэгтэй.

Админ хэзээ бичсэн: 19:34, 2008-01-30 | Холбоос | |
wow!!! kiss u miss u kill u..өөр чэнн.. мэддэг бүх аангил гоё үгээ бичив
хундага хэзээ бичсэн: 17:58, 2008-01-30 | Холбоос | |
Баярлалаа happy Туршаад үзээрэй. Хоолойгоороо гараар бичилгүй шууд бичүүлээд хуулаад л болоо big grin
Админ хэзээ бичсэн: 17:50, 2008-01-30 | Холбоос | |
Юм хөгжинөө гэж...

Атманаа чи шүү.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 17:41, 2008-01-30 | Холбоос | |