Blogmn.net сайтын үйлчилгээний хүрээний талаар зарим хариулт
2008-07-10,05:08
Манай сайтын талаар удаа дараа янз бүрийн байдлаар санал, сэтгэгдэл гомдлуудыг хүмүүс илэрхийлж, бидэнд хүсэлт тавьж байгаа. Мөн бидэнд санал гомдлоо ирүүлж байдаг нийт хэрэглэгч, зочиддоо манай сайтыг хэрэглэж байгаад баярлалаа. Ингээд зарим нэгэн зүйлд хариулж энд бичье гэж бодлоо.
Асуулт 1: Блогмн сайтын зүгээс зарим нэгэн агуулга, сайтууд, тэдгээрийн холбоосыг байрлуулахыг хориглодог нь мэдээллийн эрх чөлөөг боогдуулж, шүүлтүүргүй мэдээллийг түгээнэ гэсэн үндсэн зорилгоосоо хазайж байгаа хэрэг биш үү?
Хариулт:
Блогмн сайтын хувьд өөр хэнээс ч хамааралгүй бөгөөд зөвхөн цөөн тооны тодорхой хувь хүмүүс хамтран, ямар нэгэн ашгийн төлөө бус, үнэгүй блог хостын үйлчилгээг ажиллуулдаг. Бидний гол зорилго Монголын нийгэмд тодорхой хэмжээнд оюуны хөрөнгө оруулалт хийх, Монгол хүмүүст блог гэдэг зүйлийг таниулах, тэдэнд бичих, нийтлэх талбар олгох зорилготой ажилладаг бөгөөд бид блог сайт гэдгийг "Мэдээллийн хэрэгсэл" хэмээн үзэж, ямагт ёс суртахууны тодорхой хэм хэмжээг баримтлах ёстой гэж үздэг. Мэдээж манай сайтын хувьд монополь цорын ганц биш учир тухайн хүн өөр бусад дурын блог сайт дээр блогоо нээх боломжтойгоос гадна манайд нээсэн блогоо www.delhii.net, www.wordpress.com www.banjig.net зэрэг сайтууд руу export хийн гаргаж бичлэгүүдээ сэтгэгдэлтэй нь зөөх боломж ч байдаг. Тиймээс ч бид бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сайтуудыг өрсөлдөгчид гэж үздэггүй бөгөөд нүүр хуудсандаа мөн тухайн сайтуудын холбоосыг байрлуулдаг.
Нэгэнт интернет веб сайт нь олон нийтийн мэдээллийн хэрэгслэл гэж үздэг тул олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавигдах хуулийн заалтуудыг дагах ёстой болов уу.
Хавсралт холбоос: Монгол улсын садар самуун явдалтай тэмцэх тухай хууль
Монгол хэл дээр үйл ажиллагаа явуулж, Монгол хүмүүст зориулагдаж буй учир дээрх болон бусад Монгол улсын хууль тогтоомжийг аль болох баримтлахыг хичээн ажилладаг бөгөөд сайтынхаа үйлчилгээний нөхцөлд эдгээрээс тусган оруулахыг оролдсон юм. Хэрэглэгч болон тухайн сайтын хоорондох аливаа маргаантай асуудал нь хамгийн нэгдүгээрт үйлчилгээний нөхцөл дээр тулгуурлан шийдэгдэх учир та бүхэн хэрэв танилцаж амжаагүй бол үйлчилгээний нөхцөлтэй тодорхой танилцаарай!
Нэр бүхий зарим сайтуудтай холбоотой маргаан, хүсэлтүүд удаа дараа ирж байгаа бөгөөд бид эдгээр сайтууд дээрх хэт харилцааны соёлгүй, бүдүүлэг, жендерийн асуудлыг хөндсөн элдэв бичлэгүүд, садар самуун явдалд уруу татсан сурталчилгаанууд, хууль бус нүцгэн болон эротик зургууд зэрэг олон шалгуураар бидний зорилготой зөрчилдөн, манай үйлчилгээнд тавигддаг шаардлага болоод Монгол улсын хуулийг зөрчдөг тул эдгээрийг хориглох болно гэдгээ дахин мэдэгдэж байна. Жишээ болгон зарим сурталчилгааны зургийн хэсгээс хүргэе:
болон г.м.
зураг дээр дарж томруулж үзэж болно.
Дээрхээс бусад тохиолдолд, манай үйлчилгээний нөхцлийн хүрээн дэх өөр ямар ч мэдээлэлд бид ямар нэгэн хязгаарлалт хийдэггүй тул шүүлтүүргүй мэдээлэл түгээх гэсэн зорилгоосоо хазайгаагүй байх гэж бодож байна.
Асуулт 2: Блогмн сайт дээр бизнесийн сурталчилгаа байрлуулах боломж яагаад хаалттай байдаг юм бэ?
Хариулт: Манай сайтын хувьд бизнесийн, ашгийн чиглэл нь давуутай бусад сайттай зорилго болоод үйл ажиллагааны чиглэл өөр юм л даа. Бидний хувьд ашгийн төлөө үйл ажиллагаа одоогоор явуулдаггүй бөгөөд нийгэмд чиглэсэн, боловсрол, мэдээллийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг. Энэ үйл ажиллагаанаас бид ямар нэгэн ашиг олдоггүй бөгөөд техникийн чадамжийн хувьд одоохондоо тэдгээр сайтуудын хэмжээнд хүрэхгүй. Бизнесийн чиглэлийн сурталчилгаануудыг дагалдан олон янзын хүндрэлтэй асуудлууд тулгардаг ба серверт өгөх ачаалал мөн ихэсдэг. Тиймээс бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс бүх төрлийн спэмтэй хатуу тэмцдэг ба зарим бизнесийн чиглэлийн сурталчилгааг хориглож хаадаг.
Жич: Хэдийгээр манай үйлчилгээний нөхцөлд зааснаар бид бизнесийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулах, блогтоо зарим сурталчилгааг байрлуулахыг хориглодог ч тухайн блогийн агуулга нь олонд хэрэгцээтэй, өгөөжтэй гэж үзсэн тохиолдолд бизнесийн сурталчилгаа хийх, блогтоо ямар нэгэн сурталчилгаа байрлуулахыг нь зөвшөөрдөг. Энд цэвэр блогмн сайтын админ, зохицуулагчдын үнэлгээгээр шийдэгддэг. Мөн бид цаашдаа бизнесийн чиглэлийн төлбөртэй блог нээж хөтлөх боломжийг нээхээр ажиллаж байгаа юм.
Манай сайтын талаарх санал сэтгэгдэл, зөвлөгөө, шүүмжээ харамгүй ирүүлж байдаг та бүхэндээ баярлалаа. Цаашдаа ч бидэнтэй хамтран ажиллаж байна гэж итгэж байна.
Баярлалаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
hi
юуны өмнө та бүхэнд ажлын амжилт хүсье. өөрийн мэдлэгийг бусадтайгаа үргэлж хуваалцаж байгаад баярлалаа. заавал ямар нэг сайтаас блог нээдэг юмуу. яаж орж блогтой болох вэ, туршиж үзээд дараа нь яг блогоо хийж болохуу
болороо (зочин)
хэзээ бичсэн: 14:42,
2009-03-23 | Холбоос |
|
Тийм зүйл байхгүй шүү дээ. Нууц үгний хугацаа дуусах гэсэн ойлголт байхгүй. Ямар мэйл ирсэнийг admin@blogmn.net хаягаар явуулж өгөөч. Нууц үг солихын хувьд бол нэвтэрч ороод Бүртгэл хэсэг рүү ороход хуудасны хамгийн доод хэсэгт нууц үг солих холбоос байгаа.
үүе энэ нууц үгээ яаж солих вэ? хугацаа нь дуусаж бна гээд мэйл ирээд бхийн.
Egel_setgel
хэзээ бичсэн: 17:21,
2008-07-15 | Холбоос |
|