Блогчидоо гэж :)

2008-07-22,01:32
Монголын Блогчидын Холбоо байгуулагдах гэж байна хэмээн уулзалтыг зарлаж байсныг санаж байгаа байхаа. Онц байдал зарласантай холбоотойгоор хойшлогдон өнгөрсөн долоо хоногийн Баасан гараг буюу 2008 оны 07 сарын 18 өдөр 18.30 цагт "Хууль Зүйн Үндэсний Төв"-ийн хурлын зааланд албан ёсны уулзалт хийв. Уулзалтанд бас цөөнгүй блогчид маань ирж оролцож, халуун яриа өрнүүлэн санал бодлоо солилцоцгоож, холбооны шавыг тавин, хоорондоо танилцан гар барих завшаан тохиолоо.

Хамгийн гол нь цаашид хамтран, илүү ихийг бүтээж чадна гэсэн итгэлтэй болцгоолоо.

Цаашдаа Монголын Блогчид нийлж блогуудад хуримтлагдсан мэдээлэлд тулгуурлан нийгэмд чиглэсэн боловсрол танин мэдэхүй, болон бусад оюунлаг мэдээллээр интернет хэрэглэдэггүй иргэдийг хангах замаар нийгэмдээ оюуны хөрөнгө оруулах зорилгоор төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахаар нэгдэж байгаа юм.
Та ч мөн блог бичдэг болон бичдэггүй уншдаг ч бай, улс эх орон, нийгэмдээ оюуны хөрөнгө оруулалт хийх энэ үйл ажиллагаанд гар бие оролцоорой!

Монголын блогчид маш олон болтугай :D
бичлэгийн төрөл: Мэдээлэл | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1482 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
hi
big grin hi goe bn
ruru хэзээ бичсэн: 21:47, 2009-02-05 | Холбоос | |
Баясаад
Яс үндэс шашин шүтлэг, арьс өнгө энд ямар хамаатай юм бэ?
Зочин (зочин) хэзээ бичсэн: 17:03, 2008-12-01 | Холбоос | |
бурхан чамд хайртай
та нар бурханы тухай мэдхүү бас итгэдэгүү?
Bji хэзээ бичсэн: 16:48, 2008-12-01 | Холбоос | |
chinjeeg unshaarai
удирдагч гдг бол олнийг нэг хүн шиг байлгаж чадах тийм чадвартай байх ёстой.хөгжимчид хичнээн ур чадвартай бсан ч шуудайнд хийсэн эвэр шиг хоорондоо ойлголцохгүй бвал юунийх нь уран бүтээл бхавдээ.амидрал дээр төрийн толгой нь сайн удирдаж бж л ард түмний амьдралын уран бүтээл нь их гоё хөг эгшигтэй бх учир тэр сонгодог бүтээлийг олондоо хүргэж сонсох таатай мөч зретлийн алга ташилт ойрхон бгаасай гэж хүсэж бн тиймээ зөв үү
chinjee хэзээ бичсэн: 18:36, 2008-09-21 | Холбоос | |
баяр хургэе би бас гишуун шоо
donika хэзээ бичсэн: 13:59, 2008-07-22 | Холбоос | |
Удирдаач сайн байх ч чухал шүү тээ. Нээрээ бас хүн бүр өөрийн хөгжмөө сайн тоглоод, олон сайхан хөгжим эгшиглэх тусмаа симфони сайхан болноо гэж.
Дуучид бол ерөнхийдөө тодорчихсон байх гэж бодож байна. Хоолой муутайг нь шууд ардчилсан ёсоор замены сандалд суулгана гэж ярьж байна лээ. Найз нь бол ер нь хөгжим энэ тэрийг нь зөөж мөөх ажилд энд тэндээс дамжилнаа. big grin
Алмас хэзээ бичсэн: 12:21, 2008-07-22 | Холбоос | |
бараг 60 гаран хун цугласан гэхээр овоо олуулаа цуглаж шүү. амжилт хусие залуусаа happy
hi хэзээ бичсэн: 11:21, 2008-07-22 | Холбоос | |
hugjmiin agshin
ek хэзээ бичсэн: 04:05, 2008-07-22 | Холбоос | |