Хамтран ажиллах болон дэмжлэг хүсэх

2009-01-10,14:50
blogmn.net саит маань хэдхэн тооны хувь хүмүүсийн Монголдоо веб 2.0 буюу интернетийн хөгжилд хувьд нэмэр оруулах, цаашлаад улс орныхөө хөгжилд дусал ч болтугай хувь нэмрээ оруулах гэсэн хүсэл эрмэлзлэл дээр тулгуурлан ажиллаад 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай саит Монголдоо анхдагч бөгөөд хамгийн Монголжуу блог түгээгч веб саит гэж бид үздэг. Манай үндсэн саит болох dusal.net веб саит маань 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай. Цаашид онлаин бизнесийн чиглэлээр хөгжүүлэлт хийн ажиллахаар төлөвлөж байгаа.

blogmn.net саитын хувьд 2006 оны 2 сараас эхлэн ажиллаж эхэлсэн ба сүүлийн 1.5 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд тогтмол хөгжүүлсээр ирлээ.

Мөн тодорхой хэмжээнд зорилго маань биелэлээ олж Монголчуудынхаа мэдлэг, мэдээллээ солилцох нэгэн гүүр болж, тогтмол 2000 орчим зочинтой, зөвхөн нүүр хуудсандаа өдөрт дунджаар 400 орчим байнгын зочинтой болсон гэсэн амжилттайгаар 2009 онтой золголоо.

Хэрэглэгчид өсөн нэмэгдэхийн хирээр техникийн болоод бусад хүндрэлтэй асуудлууд ундран гарч ирсээр байна. Саитын маань ачаалал улам нэмэгдэж байгаа нь энэ хэвээрээ дан ганц сонирхолын хүрээнд, сайн дураараа үргэлжлүүлэх боломжийг маань хумиж байгаа учир та бүхэнд санал, хүсэлт тавьж байна. Мөн та хэрэв боломжтой бол бидний саналыг сонирхож болох хүмүүст дамжуулж өгнө үү!

Бидний зүгээс тавьж байгаа саналууд:

1. БлогМН саит ерөнхий ивээн тэтгэгч хайж байна.
  • Ерөнхий ивээн тэтгэгч нь dusal.net, blogmn.net саитуудын нүүр хуудас болоод хэрэглэгчийн блогийн хуудаснаас бусад хуудаснуудад хуудасны хамгийн нүдэнд тусах дээд хэсэгт сурталчилгаануудаа байрлуулах эрхтэй болно.
  • Мөн цаашид саитын зүгээс саитаа сурталчилах болоод бусад зохиогдох арга хэмжээ, уулзалтуудад ерөнхий ивээн тэтгэгчийн нэр байнга дурдагдах ба сурталчилгаагаа биднээр дамжуулан явуулах бусад боломжуудыг харилцан тохиролцож явуулах боломжуудыг нээж өгнө.
  • Хэрвээ танай компани одоогоор веб саитгүй бол бид танилцуулга вебийг үнэгүй хийж өгөх, веб байрлуулах болоод бусад үйлчилгээг үнэгүй хариуцах боломжтой.
  • 1 жилд доод тал нь 1000$ дэмжлэг хүсч байна.
2. Хамтран ажиллах.
  • Сурталчилгаа байрлуулах. (үнэ хэлбэрийг тохиролцоно.)
3. Хандивын дэмжлэг
  • Хувь хүн, албан байгууллагууд мөн манай саитын үйл ажиллагааг дэмжин хандив өргөх боломжтой. 
Мөн бидэнд санал болгох санал зөвлөгөө байвал илгээгээрэй :D
Хамтран ажиллах, мөн хандив өгөхийг хүсвэл admin@dusal.net хаягаар холбогдохыг хүсье!

Жич: Архи, тамхи зэрэг бүтээгдэхүүний реклам сурталчилгаа нь хуулийн дагуу хориглогддог бүтээгдэхүүний сурталчилгаа байрлуулах сонирхолтой бизнес эрхлэгчдийг санал тавихгүй байхыг хүсье.
бичлэгийн төрөл: Мэдээлэл |