Шинэ жилийн мэндийг айлтгая

2008-02-09,01:07

Залхуу гахай замдаа гарч

Завгүй хулгана айлчлан ирлээ

Ирж буй шинэ жилдээ

Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө төвшин амгалан байж

Бодол тань цэлмэг

Блог тань амжилттай

Үг тань мэргэн

Үзэг тань хурц

Олондоо хүндтэй

Орчиндоо нөлөөтэй

Сайн үйлс бүхэн чинь дэлгэрч

Саар бүхэн холуур тойрч

Сэтгэл тэнэгэр

Итгэл дүүрэн

Хараа дээгүүр

Халаас дүүрэн

Нүүрэндээ инээмсгэлэл дүүрэн

Нөхөддөө бахархал дүүрэн

Ихийг бүтээж

Олныг амжуулж

Хүссэн сайхан бүхэндээ хүрч

Хүлээсэн хүн бүхэнтэйгээ уулзаж

Баяраар бялхаж

Бараагаар дутахгүй байхын ерөөлийг дэвшүүлье!

Монгол маань хөгжиж

Мод, алтаа машинаар солихгүй

Монгол сэтгэл мөнгөнөөс давж

Модель, миссээр нүүрээ хийхгүй

Гүзээтэй хүн нь цөөрч

Гүйдэг хүн нь олширч

Ярьдаг нь хийдэг болж

Ямбий бүхэн нь засагдан гялалзаж

Тэнгэр нь цэнхэрээрээ

Тал нь цэлгэрээрээ

Ус нь тунгалаг

Нутаг нь онгоноороо

Агаар нь цэнгэг

Амьтад нь жаргалтай байх болтугай!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

бичлэгийн төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1260 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
saihan heljee, eruuluur bolog
shine хэзээ бичсэн: 15:42, 2008-02-14 | Холбоос | |
Ирэх тийм бологээ гэж Улаанбаатарынхан+дэлхийн иргэдэд ерөөж байгаамаа winking
xvv хэзээ бичсэн: 14:11, 2008-02-14 | Холбоос | |
сайхан л хэлж агаарын тухайд улаанбаатрынханд хамаагүй биздээ
Orgii хэзээ бичсэн: 14:02, 2008-02-14 | Холбоос | |
баярлалаа. Үнэн сайхан хэллээ. big grin big grin
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:20, 2008-02-13 | Холбоос | |