Блогийн хандалтын мэдээллээ авах

2008-12-12,08:51
Манай саит одоогоор техникийн боломжоос шалтгаалан хандалтын мэдээллийг цуглуулж хадгаладаггүй билээ.
Цаашдаа хийх болно. Харин түүнээс өмнө таньд Google-ын нэгэн үнэгүй үйлчилгээг танилцуулъя.
Google Analytics бол веб саитад хэдэн зочин хандсаныг тоолон хаанаас хандсан, хэдэн минут байсан, ямар улсын ямар хотоос хандсан болох гээд нарийн тодорхой үзүүлэлтийг харуулдаг юм. За ингээд хэрхэн ашиглах товч заавартай танилцана уу:

1-р алхам бүртгүүлэх

  1. Google Analytics саит руу нэвтрэнэ.
  2. Хэрвээ та Google-ийн бүртгэлгүй бол Sign Up Now товчийг дараарай.
  3. Хэрвээ Google бүртгэлгтэй бол email хаяг болон нууц үгээ ашиглан нэвтрээрэй.
  4. Sign Up товчийг дараад үргэлжлүүлнэ.
  5. Дараагийн цонхонд Google танаас блогийн тань URL хаягийг асуух болно. Энд http://tanii_ner.blogmn.net гэсэн блогийнхоо хаягийг оруулж өгөөрэй.
  6. Тэгээд блогийнхоо нэрийг өгнө. (Олон өөр саит тусд нь оруулах бол энэ хэсэгт сайн ялгаж өгөх хэрэгтэй.)
  7. Саитын хаана байрладаг болоод, цагийн бүсийг Монгол буюу +8 бүсээр тохируулна.
  8. Continue товчийг дараад үргэлжлүүлнэ.
  9. Дараагийн цонхонд нь та өөрийн харилцах мэдээллийг оруулна.
  10. Continue товчийг дарж үргэлжлүүлнэ.
  11. Дараагийн цонхонд Google Analytics үйлчилгээний нөхцөлтэй танилцаад зөвшөөрч байвал Yes гэдгийг бөглөөд.
  12. Create New Account товчийг дарна.
  13. Google код өгөх бөгөөд тэр кодийг хуулж (Copy) аваад блогтоо оруулж өгөх хэрэгтэй.

2-р алхам блогтоо код оруулах

  • Блогтоо нэвтэрч ороод Загвар->Засах цэс рүү нэвтрэнэ.
гэсэн кодыг хайж олоод яг дээд талд нь кодоо оруулж өгөх хэрэгтэй. Ингээд л боллоо та дараагийн өдөр нь Google Analytics-ынхаа хуудас руу нэвтрэн ороход таны зочдыг тоолж эхэлсэн нь харагдах болно. Ингээд л сараар, 7 хоногоор, улсаар, хотоор гээд зочдоо ялган харах мэдээллээ аваад байх боломжтой болох юм happy

бичлэгийн төрөл: Сургалт | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1851 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
messenger бараг ашигладаггүй юм аа. http://www.blogmn.net/forum самбарыг ашиглаад асуувал илүү дээр байх аа. Үнэхээр хувийн чанартай мэдээлэл бол almas@dusal.net хаягаар мэйлээр асууж болно.
Almas (зочин) хэзээ бичсэн: 06:08, 2010-03-10 | Холбоос | |
almasaa yum asuuy amka_h0413 gd add hiijx dhu
Зочин хэзээ бичсэн: 04:14, 2010-03-10 | Холбоос | |
Одоохондоо ийм боломж байхгүй байгаа. Цаашдаа шинээр нэмэх төлөвлөгөө бий. Гэхдээ юуны өмнө сайн сервертэй болсон хойно л тэгж шийдэх боломжтой болох юм. Тэгэхээр зөвхөн гүүглээр орж л харж байх боломжтой.
Алмас хэзээ бичсэн: 10:39, 2010-03-10 | Холбоос | |
eniig googleer shalgahguiger blogmn-ii nuurnd bdg shg shuud harj bolhimu, tim bolgomor bnaa
amulet хэзээ бичсэн: 09:31, 2010-03-09 | Холбоос | |
Асуу асуу. заавал зөвшөөрөл авах хэрэггүй ирмэх
Алмас хэзээ бичсэн: 12:06, 2010-02-18 | Холбоос | |
yum ? j bolohuu
Зочин хэзээ бичсэн: 06:09, 2010-02-17 | Холбоос | |
URL гэдэг нь блогийн тань интернет хаяг юм л даа. Жишээ нь миний блогийн хаяг http://almas.blogmn.net гэх мэт..

RSS гэдэг нь блог болон веб саитад шинэ бичлэг, мэдээлэл нэмэгдэх үед мэдэгдэх зориулалттай хэрэгслэл юм. RSS ашиглан google reader-ээр хэрхэн блог болон сайт манаж тандаж байгааг эндээс сурч аваарай:
http://dusal.blogmn.net/20789/

Бичлэгийг сайжруулж оруулав... Дуу нь арай чанга болсон шиг байна. Дууны хэмжээ тохируулах товчин дээр нь дарж дууг нь унтрааж байгаад үзээрэй.
Алмас хэзээ бичсэн: 02:40, 2009-03-02 | Холбоос | |
энэ хийгээд байгаа чинь мэдэгдэх юм алга. Арай дээр харагдахаар хийж болох нь уу.
URL, RSS гэдэг нь юу юм бэ. Жоохон тайлбарлаж өгөөч. Би энэ бүгдийг сурмаар л байна.
tulgaa_maxi хэзээ бичсэн: 02:25, 2009-03-02 | Холбоос | |
idiomatic-dormant
idiomatic-dormant