Блогийн хандалтын мэдээллээ авах
2008-12-12,20:51
Манай саит одоогоор техникийн боломжоос шалтгаалан хандалтын мэдээллийг цуглуулж хадгаладаггүй билээ.
Цаашдаа хийх болно. Харин түүнээс өмнө таньд Google-ын нэгэн үнэгүй үйлчилгээг танилцуулъя.
Google Analytics бол веб саитад хэдэн зочин хандсаныг тоолон хаанаас хандсан, хэдэн минут байсан, ямар улсын ямар хотоос хандсан болох гээд нарийн тодорхой үзүүлэлтийг харуулдаг юм. За ингээд хэрхэн ашиглах товч заавартай танилцана уу:
1-р алхам бүртгүүлэх
2-р алхам блогтоо код оруулах

- Google Analytics саит руу нэвтрэнэ.
- Хэрвээ та Google-ийн бүртгэлгүй бол Sign Up Now товчийг дараарай.
- Хэрвээ Google бүртгэлгтэй бол email хаяг болон нууц үгээ ашиглан нэвтрээрэй.
- Sign Up товчийг дараад үргэлжлүүлнэ.
- Дараагийн цонхонд Google танаас блогийн тань URL хаягийг асуух болно. Энд https://tanii_ner.blogmn.net гэсэн блогийнхоо хаягийг оруулж өгөөрэй.
- Тэгээд блогийнхоо нэрийг өгнө. (Олон өөр саит тусд нь оруулах бол энэ хэсэгт сайн ялгаж өгөх хэрэгтэй.)
- Саитын хаана байрладаг болоод, цагийн бүсийг Монгол буюу +8 бүсээр тохируулна.
- Continue товчийг дараад үргэлжлүүлнэ.
- Дараагийн цонхонд нь та өөрийн харилцах мэдээллийг оруулна.
- Continue товчийг дарж үргэлжлүүлнэ.
- Дараагийн цонхонд Google Analytics үйлчилгээний нөхцөлтэй танилцаад зөвшөөрч байвал Yes гэдгийг бөглөөд.
- Create New Account товчийг дарна.
- Google код өгөх бөгөөд тэр кодийг хуулж (Copy) аваад блогтоо оруулж өгөх хэрэгтэй.
2-р алхам блогтоо код оруулах
- Блогтоо нэвтэрч ороод Загвар->Засах цэс рүү нэвтрэнэ.