Анхааруулгын талаар!

2007-04-15,04:09

Хэрэв хүнд хэрэгтэй мэдээлэл, өөрийн гараар бичээд оруулж байгаа бол 100 бичлэг ч оруулсан болно. Гол нь спэм хэлбэрээр тавиад байгаад учир нь байгаа юм шүү дээ.

Спэм бичлэг гэдэг нь нэг төрлийн, эсвэл өөр ямар нэгэн газраас копи паст хийж олноор нь нэг доор хэрэгтэй хэрэггүй бичлэгүүдийг бөөндөх гэж товчхондоо хэлж болно л доо.

Зарим хэлбэрийн спэмууд:

1. Хуучин бичлэгүүдээ шинээр хуулж тавьсан. (хүмүүс хуучин бичлэгүүдээ дахиж хуулж тавиад эхэлбэл сайтын маань өгөгдлийн бааз юу болох вэ? Нүүр хуудсанд байгаа тэр үзүүлэлтүүд ямар утгатай болох вэ? ойлгомжтой байх)

2. Нэг (хүнийг өмөөрсөн) бичлэгийг 5 хуваагаад тавьсан, нэг л утгатай, нэг л зүйлийг нэг доор 5 хувааж тавьсан байсан.

3. Нэг киног хэд хэд хуваачихаад 1, 1-ээр нь тавьсан байсан. Энэ чинь нэг л утгатай нэг л бичлэг биз дээ. Нэг бүрчлэн нээж үзэхэд цаг ч зарцуулагдана, бас хуудас нээгдэх бүрт сайтын маань трафик хасагдана шүү дээ. 1 бичлэгийг 5 хүн нээгээд унших байсан бол 5 хүн 5 бичлэг нээхээр 5 нээгдэх байсан хуудас 25 нээгдэх болж байна. Иймэрхүү зүйлийг спэм гээд байгаа юмаа. Энэ нь бусад хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлэхээс гадна, сайтын хэвий үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл болоод байгаа юм. Та ч гэсэн энэ тал дээр бусаддаа анхааруулж байгаарай. Бид бүгд нийлж байж л сайт маань эмх цэгцтэй, элдэв спэмчдийн диваажин, хогийн сав болчихгүйгээр оршин тогнож, хүнд хэрэгтэй мэдээлэлтэй байх болно шүү дээ. За тэгээд цаашдаа ч хамтран ажиллана гэж найдаж байна.

 

бичлэгийн төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 879 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)