Блог сайт ашиглах талаар зөвлөмжүүд

2007-05-09,18:14

Танийг манай сайтад бүртгүүлсэнд баярлалаа.

1. Хэрвээ таньд сайтыг хэрэглэх явцад ямар нэгэн асуудал үүсвэл хамгийн эхлээд нэвтэрч ороод дээр байх цэсэнд байгаа Тусламж гэсэн товчин дээр дарж орж ОДА дотроос асуултынхаа хариуг хайгаарай. Хэрвээ таний асуултанд тохирох хариу байхгүй бол бидэнтэй холбоо бариж асууж лавлаарай.

2. Та Блогоо бичихдээ крилл үсгээр бичнэ үү. Ингэхдээ Realmon, Monkey зэрэг гарын хөтчүүдийг ашиглахгүй байхыг хүсье. UTF-8 кодлол дэмждэг Дусал гарын хөтөч болон Windows үйлдлийн системийн өөрийн гарын хөтчийг ашиглаарай. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

3. Мөн та манай сайтын хэрэглэгч болсноор зочдоос зарим нэгэн илүү эрхүүдийг эдлэх учир сайтад нэвтэрсний дараагаар хүмүүсийн блогийг уншиж байхыг зөвлөе.

4. Та RSS  гэж юу болохыг мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол энэ нь зөвхөн блог гэлтгүй интернет хэрэглэхэд маш хэрэгтэй зүйл юм шүү.

Энэ дүрсийг та зөндөө харж байсан байхаа. RSS site feed гэгч нь яг юу юм бэ гэхээр энэ бол веб сайт болон блогууд руу орж хуудсыг нээж үзэлгүйгээр тэр сайт шинэчлэгдсэн, бичлэг, сэтгэгдэл нэмэгдсэнийг таньж хэлж өгөх таний "тагнуул" юмаа. ;) RSS-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж англи хэлээр уншиж болно.

За тэгээд одоо энэ "Тагнуулыг" чинь би яаж ашиглах юм бэ? Энэ бол тун хялбархан. Энд 2 янзын арга байдаг. Нэг нь веб дээр та өөрийн хуудсанд дуртай сайтуудынхаа "Тагнуулуудыг" цуглуулж хадгалаад түүн рүүгээ нэвтэрч орж ашиглах, нөгөө нь өөрийн компьютер дээрээ зориулалтын уншигч софт, эсвэл firefox-ын нэмэлт суулгаад ашиглах 2 арга юм. Хаанаас ч гэсэн нэвтэрч ороод ашиглах боломжтой учир эхний аргыг таньд санал болгох байна. Энэ хоёр аргыг  алнийг нь ч хэрэглэх байсан би таниас Firefox хэрэглэдэг үү? гэж дахин асуумаар байна. Хэрвээ та өөр веб хөтөч хэрэглэдэг, эсвэл firefox 2.0-оос өмнөх хувилбарыг хэрэглэдэг бол яг одоо баруун талын цэсэнд байгаа firefox татаж авах холбоосоор орж firefox татаж авч суулгаарай.

Google Reader

http://www.google.com/reader хаягаар ороод Create an account now гэсэн холбоос дээр дарж шинээр бүртгүүлээрэй. За тэгээд одоо нэвтэрч ороод л боллоо.  Манай сайтын блогуудыг сануулж авахын тулд Шинэчлэлтийн мэдээлэл холбоос дээр дараарай. Бас бичлэг гэсэн жижиг дүрстэй холбоос байдаг. Үүн дээр дарахад RSS хадгалах хэсэг гарч ирнэ. (Дахин сануулахад энэ бол зөвхөн firefox-т байдаг.)

дээрх байдлаар харагдах болно. Эндээс google reader-г сонгоорой ингээд л боллоо. Дараа нь та өөрийн google reader-н хуудсанд ороход тань мэдээлэл хадгалагдсан байх болно. Ингээд та олон хуудсууд руу шинэчлэгдсэн, бичлэг нэмэгдсэн эсэхийг шалгаж орох хэрэггүй боллоо. Та шууд Google Reader-ынхаа цонхыг л нээхэд болно.

 За тэгээд хамгийн түрүүнд энэ блогийн RSS-ийг тэмдгэлж аваарай. Учир нь энэ блог https://www.blogmn.net/blogmn -ээр дамжуулан БлогМН сайттай холбоотой бүх мэдээ мэдээллийг цацдаг билээ.

бичлэгийн төрөл: Сургалт | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2377 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
zapalyt - одоо яг юу гээд байгаа юм бол? confused
xvv хэзээ бичсэн: 05:47, 2007-12-18 | Холбоос | |
zapalyt
izvenite no nam nado sdelat test
vi ved ne bydete protiv admini
zapalyt хэзээ бичсэн: 02:39, 2007-12-18 | Холбоос | |
kk
сэрвэр
suugii (зочин) хэзээ бичсэн: 05:18, 2007-06-18 | Холбоос | |
bi
sain baina uu? younii umnu bi tand amjilt hyseh heregtei baih. heregtei yed iin gegeetei zyil bichij hiitlyylj yeiin bolood busad hymyyst iin gegeetei zyil ugch baigaad bayarlaj baina. bi byh zyiliig chini unshlaa. uuchlarai bi yagaad uuriiguu udii hyrtel ingej amidarch yavaag medehgyi baina. gehdee tanii bichsen byh zyil nadad mash saikhan itgel uram zorig ugluu. temyyji gedeg hyniig bi gants neg forum bolood 25tv giin letseer l medeh bolson. saikhan baina. gehdee er hynii zamiin hyzyy urt gedeg bi tantai hyyr tulj uulzah zavshaan oldoh baih. daraa bi uur urt setgegdel bichie odoo bi uuriiguu golood balmagdaad baina. tand dajin mjilt hysie. ene chigeeree erch hychtei baigaarai.
khukhuu_kharuul (зочин) хэзээ бичсэн: 16:32, 2007-06-14 | Холбоос | |
mongolchuudaa
танд баярлалаа.энэ мөчийг удаан хулээлээ шүү, гэхдээ толгой эргэж байна, хээхэ ядаргаатайн болилоо
bolorhon (зочин) хэзээ бичсэн: 15:35, 2007-06-12 | Холбоос | |
dajgui l yum
дажгүй л юм шиг санагдлаа
Hurlee (зочин) хэзээ бичсэн: 17:22, 2007-06-09 | Холбоос | |
hi!
hi
erkhemee (зочин) хэзээ бичсэн: 20:30, 2007-06-07 | Холбоос | |