Блог сайт ашиглах талаар зөвлөмжүүд
Танийг манай сайтад бүртгүүлсэнд баярлалаа.
1. Хэрвээ таньд сайтыг хэрэглэх явцад ямар нэгэн асуудал үүсвэл хамгийн эхлээд нэвтэрч ороод дээр байх цэсэнд байгаа Тусламж гэсэн товчин дээр дарж орж ОДА дотроос асуултынхаа хариуг хайгаарай. Хэрвээ таний асуултанд тохирох хариу байхгүй бол бидэнтэй холбоо бариж асууж лавлаарай.
2. Та Блогоо бичихдээ крилл үсгээр бичнэ үү. Ингэхдээ Realmon, Monkey зэрэг гарын хөтчүүдийг ашиглахгүй байхыг хүсье. UTF-8 кодлол дэмждэг Дусал гарын хөтөч болон Windows үйлдлийн системийн өөрийн гарын хөтчийг ашиглаарай. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
3. Мөн та манай сайтын хэрэглэгч болсноор зочдоос зарим нэгэн илүү эрхүүдийг эдлэх учир сайтад нэвтэрсний дараагаар хүмүүсийн блогийг уншиж байхыг зөвлөе.
4. Та RSS гэж юу болохыг мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол энэ нь зөвхөн блог гэлтгүй интернет хэрэглэхэд маш хэрэгтэй зүйл юм шүү.
Энэ дүрсийг та зөндөө харж байсан байхаа. RSS site feed гэгч нь яг юу юм бэ гэхээр энэ бол веб сайт болон блогууд руу орж хуудсыг нээж үзэлгүйгээр тэр сайт шинэчлэгдсэн, бичлэг, сэтгэгдэл нэмэгдсэнийг таньж хэлж өгөх таний "тагнуул" юмаа. ;) RSS-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж англи хэлээр уншиж болно.
За тэгээд одоо энэ "Тагнуулыг" чинь би яаж ашиглах юм бэ? Энэ бол тун хялбархан. Энд 2 янзын арга байдаг. Нэг нь веб дээр та өөрийн хуудсанд дуртай сайтуудынхаа "Тагнуулуудыг" цуглуулж хадгалаад түүн рүүгээ нэвтэрч орж ашиглах, нөгөө нь өөрийн компьютер дээрээ зориулалтын уншигч софт, эсвэл firefox-ын нэмэлт суулгаад ашиглах 2 арга юм. Хаанаас ч гэсэн нэвтэрч ороод ашиглах боломжтой учир эхний аргыг таньд санал болгох байна. Энэ хоёр аргыг алнийг нь ч хэрэглэх байсан би таниас Firefox хэрэглэдэг үү? гэж дахин асуумаар байна. Хэрвээ та өөр веб хөтөч хэрэглэдэг, эсвэл firefox 2.0-оос өмнөх хувилбарыг хэрэглэдэг бол яг одоо баруун талын цэсэнд байгаа firefox татаж авах холбоосоор орж firefox татаж авч суулгаарай.
Google Reader
http://www.google.com/reader хаягаар ороод Create an account now гэсэн холбоос дээр дарж шинээр бүртгүүлээрэй. За тэгээд одоо нэвтэрч ороод л боллоо. Манай сайтын блогуудыг сануулж авахын тулд Шинэчлэлтийн мэдээлэл холбоос дээр дараарай. Бас бичлэг гэсэн жижиг дүрстэй холбоос байдаг. Үүн дээр дарахад RSS хадгалах хэсэг гарч ирнэ. (Дахин сануулахад энэ бол зөвхөн firefox-т байдаг.)
дээрх байдлаар харагдах болно. Эндээс google reader-г сонгоорой ингээд л боллоо. Дараа нь та өөрийн google reader-н хуудсанд ороход тань мэдээлэл хадгалагдсан байх болно. Ингээд та олон хуудсууд руу шинэчлэгдсэн, бичлэг нэмэгдсэн эсэхийг шалгаж орох хэрэггүй боллоо. Та шууд Google Reader-ынхаа цонхыг л нээхэд болно.
За тэгээд хамгийн түрүүнд энэ блогийн RSS-ийг тэмдгэлж аваарай. Учир нь энэ блог https://www.blogmn.net/blogmn -ээр дамжуулан БлогМН сайттай холбоотой бүх мэдээ мэдээллийг цацдаг билээ.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
vi ved ne bydete protiv admini