Зарим нэмэлт болон засварууд

2008-12-09, 04:08
Зарим нэгэн нэмэлт, засваруудыг хийлээ:

1. Тойм харагдуулалтыг форматтай болон форматгүй тоймлох, тоймлох хэмжээг хүсвэл өөрөө тохируулах боломжтой боллоо. Үүнийг блогийн Ерөнхий тохиргоо хэсэгт тохируулж болно.

2. Зургийн цомогт сэтгэгдэл бичих боломж нэмэгдлээ happy

3. Сэтгэгдэл бичих талбаруудыг засч жижиг цонх нээгдэн сэтгэгдэл хуудас солигдолгүй шууд ордог боллоо.

4. Шинэ сэтгэгдэл мэйлээр илгээгч алдаатай ажиллаж байсныг заслаа.

5. Блогийн тодорхойлолтонд Enter дарж мөр шилжүүлж болдог болов.

6. Өөр саит дээрх блогоо холбоход шууд хаягийг нь оруулж болдог болов.

зэрэг ши...

Блогийн холболт болон нүүлгэх

2008-10-01, 02:52
Хэрэв та өөр сайт дээр блогтой бол түүнийгээ холбох боломжтой. Ингэснээр та манай сайтад хэрэглэгчийн эрхээр холбогдон найзууд болон бусадтай харилцаж, харин блогоо өөр сайт дээр бичих боломжтой болж байгаа юм. Таны блогт шинэ бичлэг нэмэгдэхэд манай сайтын нүүр хуудсанд холбосон блогийн хэсэгт харагдах болно.

Мөн түүнээс гадна та өөрийн www.delhii.net , www.blog.banjig.net , www.wordpress.com зэрэг өөр сайт дээрх блогоо бичлэг, сэтгэгдэлтэй хамт зөөж манай сайт руу нүүж ирэх боломжтой ба эсрэгээр blogmn.net дээрх блогоо ч дээрх сайтууд руу нүүлгэх боломжтой юм.

Эдгээр боломж манай сайта...

Өнгө зүсээ засав

2008-09-22, 13:27
1. Сайтынхаа өнгө зүсийг өөрчилж засав. Ямар нэгэн асуудалтай тулгарвал мэдэгдэж туслаарай :)

2. Хэд хоногийн өмнө харагдах нэрийг өөрчлөх боломж нэмэгдсэн. Та хүсвэл Танилцуулга засах (бүртгэл) хэсэг рүү орж солих боломжтой.

Блогийн хаяг шинэчлэгдлээ

2008-09-07, 13:34
Блогийн хаяг маань урьд нь https://www.blogmn.net/ner гэсэн хэлбэртэй байсан бол одоо https://ner.blogmn.net гэсэн subdomain хэлбэрт шилжлээ.

Хэрвээ сэтгэгдэл оруулах хэсэг болон зарим хэсэгт нэвтэрчихсэн байхад нэвтрээгүй гэж харагдаад байвал гарах холбоос дээр дарж гарч байгаад дахин холбогдоорой.

Санал сэтгэгдэл болон бусад зүйлсийг энд бичиж үлдээхийг хүсье!...

Блогчидоо гэж :)

2008-07-22, 01:32
Монголын Блогчидын Холбоо байгуулагдах гэж байна хэмээн уулзалтыг зарлаж байсныг санаж байгаа байхаа. Онц байдал зарласантай холбоотойгоор хойшлогдон өнгөрсөн долоо хоногийн Баасан гараг буюу 2008 оны 07 сарын 18 өдөр 18.30 цагт "Хууль Зүйн Үндэсний Төв"-ийн хурлын зааланд албан ёсны уулзалт хийв. Уулзалтанд бас цөөнгүй блогчид маань ирж оролцож, халуун яриа өрнүүлэн санал бодлоо солилцоцгоож, холбооны шавыг тавин, хоорондоо танилцан гар барих завшаан тохиолоо.

Хамгийн гол нь цаашид хамтран, илүү ихийг бүтээж чадна гэсэн итгэлтэй болцгоолоо.

Цаашдаа Монголын Блогчид нийлж блогуудад хури...

Blogmn.net сайтын үйлчилгээний хүрээний талаар зарим хариулт

2008-07-10, 05:08
Манай сайтын талаар удаа дараа янз бүрийн байдлаар санал, сэтгэгдэл гомдлуудыг хүмүүс илэрхийлж, бидэнд хүсэлт тавьж байгаа. Мөн бидэнд санал гомдлоо ирүүлж байдаг нийт хэрэглэгч, зочиддоо манай сайтыг хэрэглэж байгаад баярлалаа. Ингээд зарим нэгэн зүйлд хариулж энд бичье гэж бодлоо.

Асуулт 1: Блогмн сайтын зүгээс зарим нэгэн агуулга, сайтууд, тэдгээрийн холбоосыг байрлуулахыг хориглодог нь мэдээллийн эрх чөлөөг боогдуулж, шүүлтүүргүй мэдээллийг түгээнэ гэсэн үндсэн зорилгоосоо хазайж байгаа хэрэг биш үү?

Хариулт:
Блогмн сайтын хувьд өөр хэнээс ч хамааралгүй бөгөөд зөвхөн цөөн тооны тодорхо...

Доод хайлттай мөр арилгах боломжтой боллоо.

2008-06-25, 20:51
Бид хэрэглэгчиддээ блогийнхоо доор байрлах хайлт бүхий блогмн гэсэн мөрийг авч хаяж нуух боломж олгож байна.

Нуух арга:

Блогийн удирдах хэсэгт Загвар->Засах хэсэг рүү нэвтрэнэ. Ингээд загварын кодон дундаас

</style>

гэсэн кодыг хайж олоод яг түүнийхээ дээд талд доорх кодыг хуулаад хадгалах товчийг дарна.

#b-hailt {
    display: none;
    visibility: hidden;
    height: 0px;
}

гэсэн кодыг оруулаад хадгална. Хэрэв арилгасан тохиолдолд ямар нэгэн байдлаар сайтынхаа нүүр хуудасны холбоосыг блогтоо байрлуулбал талархах болно. big grin

Түүнийхээ дараа өөрийнхөө блогийн өөр хэсэгт хайлтаа оруулж...

Бичлэгийн ангилал, сэтгэгдлүүдтэй ажиллах

2008-03-20, 14:13

Шинэ боломжууд нэмэгдлээ.

1. Бүх сэтгэгдлүүдтэй ажиллах.
2. Бичлэгүүдээ бөөнөөр нь сонгож ангилал сонгох. ...

Мэйл мэдэгдэл зохицуулах

2008-03-16, 03:21
Асуулт: 
Өөр хүний блог дээр xүмүүс сэтгэгдэл бичиxээр миний э-мэйл xаяг руу сэтгэгдэл бичигдлээ гээд мэйл ...

Бүх охид, бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе!

2008-03-09, 02:26

 


гэрэл, энхрий, гоо үзэсгэлэн, бүүвэйн дуу, бүлээн уруул,
аз жаргал, амьдралын утга, дуу хөгжим, шүл...