Автоматаар хадгалагч ажиллаж эхэллээ.

2008-03-04, 11:47

Бичиж байхад ямар нэгэн байдлаар андуураад, эсвэл гацаад бичиж байсан зүйл алга болох тохиолдол байсан. Тэгвэл одоо түүнээс айх хэрэггүй боллоо. 60 секунд тутамд автоматаар хадгалах өөрөө хүсвэл хадгалах товчин дээр дараад түр хадгалаад байж болох боломжтой боллоо :-D

Бичлэг оруулах цонхны багажийн цэсний баруун дээд буланд цэнхэр дискний зураг бүхий хадгалах товч нэмэгдсэн байгааг олж харж болно  

Ингээд хийхээр төлөвлөж байсан зүйлс маань доорх байдалтай болж байна:

1. Youtube.com зэрэг сайтаас видео, дуу амархан оруулдаг болгох.

2. Блог зөөх болон блогоо компьютертаа хуулж авах боломж нэмэх.

3...

Шинэ жилийн мэндийг айлтгая

2008-02-09, 01:07

Залхуу гахай замдаа гарч

Завгүй хулгана айлчлан ирлээ

Ирж буй шинэ жилдээ

Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө төвшин амгалан байж

Бодол тань цэлмэг

Блог тань амжилттай

Үг тань мэргэн

Үзэг тань хурц

Олондоо хүндтэй

Орчиндоо нөлөөтэй

Сайн үйлс бүхэн чинь дэлгэрч

Саар бүхэн холуур тойрч

Сэтгэл тэнэгэр

Итгэл дүүрэн

Хараа дээгүүр

Халаас дүүрэн

Нүүрэндээ инээмсгэлэл дүүрэн

Нөхөддөө бахархал дүүрэн

Ихийг бүтээж

Олныг амжуулж

Хүссэн сайхан бүхэндээ хүрч

Хүлээсэн хүн бүхэнтэйгээ уулзаж

Баяраар бялхаж

Бараагаар дутахгүй байхын ерөөлийг дэвшүүлье!

Монгол маань хөгжиж

Мод, алтаа м...

Оруулах гаргах хэсэг ажиллаж эхэллээ

2008-02-01, 04:28

1. Youtube.com -оос видео амархан оруулдаг болгох. (Одоогоор зүгээр видео оруулах товчин дээр дараад шууд хаяг оруулах хэсэгт оруулж болж байгаа ч энэ нь ойлгомжгүй, болон бусад соорс код оруулдаг сайтуудыг танихгүй тул үүнийг хийх.)

2. Блог зөөх болон блогоо компьютертаа хуулж авах боломж нэмэх.

Төлөвлөгөөний 2 дахь хэсэг болох Оруулах, Гаргах хэсэг ажиллаж эхэллээ. Ямар нэгэн алдаа олвол мэдэгдээрэй :D

Баярлалаа.

...

Шинэ мэдээ

2008-01-30, 14:50

Бид төлөвлөж байсан зүйлсийнхээ эхнийх болох дурын дуу, видеог соорс код хэлбэрээр оруулах боломжоо нээснээр дуу, дүрс бичлэгүүдийг бүх боломжоор оруулах боломжтой боллоо.

Манай сайт Монголдоо анхны Блог үйлчилгээ үзүүлэгч сайт байсан бол энэ удаад бас анх удаагаа Дуу хоолойт блог (Voice Blog), Дүрст блог (Video blog) үйлчилгээг бүрэн хэмжээгээр нэвтрүүлж эхэлж байна. Хэрвээ танд блог бичих нь цаг авсан ядаргаатай ажил байсан бол одоо таньд дахин нэг сонголт байна. Та хоол хийнгээ, зурагт үзэнгээ, вебээр аялангаа блогоо өөрийн хоолойгоор бичээд бусдад сонсгох боломжтой боллоо. Дүрсээ ч мөн б...

Цох илрүүлж засав: Гадаад сайт дээрх блог холбох

2008-01-29, 03:08

Гадаад сайт дээрх блог холбох хэсэгт аюулгүй хурдан, ажиллуулах үүднээс нэмэлт хийх үед алдаа гаргасан байжээ. Энэ талаар мэдэгдсэн хүмүүст баярлалаа. Одоо хэвийн ажиллаж эхэлсэн :)

Цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйлс:

2008-01-19, 06:28

1. Youtube.com -оос видео амархан оруулдаг болгох. (Одоогоор зүгээр видео оруулах товчин дээр дараад шууд хаяг оруулах хэсэгт оруулж болж байгаа ч энэ нь ойлгомжгүй, болон бусад соорс код оруулдаг сайтуудыг танихгүй тул үүнийг хийх.)

2. Блог зөөх болон блогоо компьютертаа хуулж авах боломж нэмэх.

3. Блогийн загварыг засах, вижет болон бусад нэмэлтүүдийг амархан оруулах боломж дутмаг байгааг өөрчлөх.

4. Бичлэгт санал өгөх функц нэмэх.

5. tanii_ner@blogmn.net мэйл хаяг өгдөг үнэгүй мэйл үйлчилгээг нэвтрүүлэх.

6. Бичлэг оруулж байх үед автомаар хадгалагч хийх.

Энэ тал дээр ямархуу байдлаар...

Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, засвар өөрчлөлт оруулах нь

2008-01-18, 19:47

Үйлчилгээний нөхцөлдөө зарим нэгэн нэмэлт, засвар өөрчлөлт оруулж байна. Та уншиж танилцаад санал зөвлөгөө өгнө үү!

Үйлчилгээний нөхцөл

1. Нийтлэг үндэслэл
Хэрэглэгчид нь BlogMN сайтыг ашиглахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүднээс бий болгосон энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус сайтыг ашиглаж буй гэж үзнэ.

2. Хориотой зүйлс
Maнай сайт хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай үйлчилгээ хүргэхийн тулд хэрэглэгчдийн зүгээс дараах үйлдлүүдийг хориглоно:

・ Хуулиар хориотой үйлдэл хийх, хуулиар хориотой үйлдлэлд бусад хэрэглэгчдийг уриалах, санал болгох, хийхэд н...

БлогМН сайтын анхан шатны видео зааварчилгаа

2008-01-17, 04:39
Бүртгүүлэх, блог үүсгэх, бичлэг оруулах, г.м анхан шатны зааврууд:
Зураг видеотой нийтлэл оруулах заавар:






Загвар засах заавар:

 
Ямар нэгэн асуудалтай тулгарвал нүүр хуудасны доод хэсэгт буй Тусламж хэсэг рүү орж үзээрэй. Мөн энэ блогоор дамжуулан биднээс асуулт асууж тусламж авах, нэвтэрч ороод Тусламжийн цонхонд тусламж авах, Самбарт асууж тусламж авах боломжтой.

Бусад:

Өөрийн гэсэн хаягтай яаж болох вэ?

2008-01-05, 21:04
Асуулт:
Хэрхэн өөрийн гэсэн хаягтай болж тэрийгээ блогтоо холбох вэ? Жишээ нь www.batka.mn гэх мэт.
Хариулт:
Ийм хаягийг domain name (домэйн нэр) гэж нэрлэдэг. Үнэгүй болон үнэтэйгээр худалдаж авах боломжтой. .com, .net, .org, .mn зэрэг үндсэн domain нэрийг бол худалдаж авдаг. .com, .net, .org болон зарим домэйныг харьцангуй хямд үнээр манай http://domain.dusal.net сайтаас авч болох ба .mn domain нэрийг бол magicnet компани эсвэл датаком компаниас л хамгийн хямдаар авна. Ингэж авсан домайн нэрээ Blogmn.net сайтдаа холбон сайт болгож ашиглаж болно. Жишээ нь: www.huuhed.com хаягаар орж үзээрэй...