Блог болон бичлэгээ нүүр хуудаснаас хасах

2007-08-25, 03:55
БлогМН сайтын нүүр хуудсанд байх жагсаалтуудад блог, эсвэл бичлэгээ харагдуулахгүй байх боломжтой боллоо. Үүний тулд блогоо харагдуулахгүй болгохыг хүсвэл Тохиргоо хэсэгт. Харин бичлэгийг  шинэчлэгдсэн блогийн жагсаалт, нэмэгдсэн бичлэг, сэтгэгдэл нэмэгдсэн бичлэг жагсаалтанд харагдуулахгүй байхыг хүсвэл бичлэгээ оруулах үедээ Нарийвчилсан тохиргоог ашиглаарай....

Бичлэг цоожлох. (Нууц үг=blogmn)

2007-08-25, 03:52
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Сэтгэгдэл шууд бичдэг цонх блогтоо оруулах уу?

2007-06-04, 22:26

 

<%CommentPostForm%> гэсэн кодыг загварын кодны дунд оруулж өгөх хэрэгтэй.
Хамгийн тохиромжтой нь:  ...  ... кодны хоорондох кодон дундаас Сэтгэгдэл бичих гэсэн кодыг олоод араас нь залгаж оруулах юм.

Жишээ нь:

....
Сэтгэгдэл бичих  <%CommentPostForm%>

...

гэсэн байдлаар оруулбал тохиромжтой.

Реклам сурталчилгаа

2007-05-18, 23:37

Реклам сурталчилгаа байрлуулах.

Удахгүй төлбөртэй сурталчилгааны систем хийгдэх болно.

100% Монголын үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулахуйц бизнес эрхэлдэг бол бидэнтэй холбоо бариарай! Хэрэв бидний шаардлагат нийцсэн тохиолдолд та манай сайтад ҮНЭГҮЙ сурталчилгаагаа байрлуулах боломжтой.

 Жич: Садар самуун, архи согтууруулах ундаа, тамхины сурталчилгааг тавихгүй. Мөн тураах эм тариа болон чанаргүй бараа, баталгаагүй сурталчилгаа зэргийг сайтын зүгээс бидний шалгуурт тэнцэхгүй тохиолдолд тавихгүй байх тохиолдол байж болохыг анхаарна уу.

...

Блогийн болон бичлэгийн тоолуур

2007-05-10, 12:35

 <%Counter%> хувьсагч нь блогийн хуудсуудын нээгдэж буй тоог нийтэд нь харуулна.

Харин шинээр нэмэгдсэн <%EntryCounter%> хувьсагч нь блогийн бичлэгийн тоолуур болох юм. Энэ хувьсагчийг код тэмдэгтийн хооронд хэсэгт бичиж хэрэглэнэ.

<%Counter%> хувьсагчийг оруулахад хамгийн тохиромжтой хэсэг бол

Блог сайт ашиглах талаар зөвлөмжүүд

2007-05-09, 18:14

Танийг манай сайтад бүртгүүлсэнд баярлалаа.

1. Хэрвээ таньд сайтыг хэрэглэх явцад ямар нэгэн асуудал үүсвэл хамгийн эхлээд нэвтэрч ороод дээр байх цэсэнд байгаа Тусламж гэсэн товчин дээр дарж орж ОДА дотроос асуултынхаа хариуг хайгаарай. Хэрвээ таний асуултанд тохирох хариу байхгүй бол бидэнтэй холбоо бариж асууж лавлаарай.

2. Та Блогоо бичихдээ крилл үсгээр бичнэ үү. Ингэхдээ Realmon, Monkey зэрэг гарын хөтчүүдийг ашиглахгүй байхыг хүсье. UTF-8 кодлол дэмждэг Дусал гарын хөтөч болон Windows үйлдлийн системийн өөрийн гарын хөтчийг ашиглаарай. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл э...

Хүлцэл өчье.

2007-04-26, 21:18

Төлөвлөсөн хугацааны дотор сайтаа бүрэн зөөж амжихгүй байгаад хүлцэл өчье.

Интернет холболт удаан, хуучин байрлаж байсан серверийн маркетингийн бодлого юмуу, нэгэн шахалтнаас болоод файлуудаа нэг бүрчлэн хуулж авч байгаа нь маш их цаг орж байна. дахин 1-2 хоног ч зарцуулагдаж магадгүй байгаа юм.

Хэрвээ та бүхний дунд интернет хостинг авах сонирхолтой хүн байгаа бол Servage.net дээр л битгий аваарай. үнэхээр удаан муу, бас хаагдал боогдол ихтэй юм. Одоо харин шинэ сервер дээр ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар алдаа оноо, хурд байдал ажиглагдвал бидэнд мэдэгдэж туслана уу. баярлалаа.

...

Сайт удахгүй нүүнэ.

2007-04-19, 15:10
Сайт маань нэлээд их үзэгч, хэрэглэгчидтэй болсноос сүүлийн үед серверийн ачаалал ихсэж ачааллаа даахаа болиод байгаа билээ. Тиймээс тун удахгүй шинэ сервер нүүх байх. Дэмжиж туслаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа Ta нарынхаа ажил үйлст өндөр амжилт хүсье!

БлогМН

Нийт хэрэглэгчдийн RSS шинэчлэлтийн тохиргоог асаав.

2007-04-19, 15:06
Бүх хэрэглэгчдийн RSS тохиргоо ассан. Хэрэв та унтраахыг хүсвэл Тохиргоо->Сайт Фийд рүү орж унтраагаарай.

Сэтгэгдэлд далбаа харагддаг болов.

2007-04-19, 14:49
Сэтгэгдэл бичсэн хүний байгаа улсын далбаа харагддаг болов. Хэрэв үүнийг өөрийн блог дээр гаргах хүсэлгүй бол Тохиргоо->Сэтгэгдэл хэсэгт тохируулаарай.
Зарим нэг загварт энэ ажиллахгүй байж магадгүй тэгвэл загвараа засах гэж ороод

<%CommentAuthor%>

гэсэн кодыг хайж олоод түүний арас

<%CommentAuthorIP%>

гэсэн кодыг нэмж оруулж өгөөрэй.